Японы эрдэмтэд шинэ төрлийн нэгэн загас гарган авлаа. Тунгалаг арьс, хайрстай загасны элэг, бөөр, зүрх, тархи гээд дотор эрхтэн нь нэвт харагддаг гэнэ.
“Загасыг судлахын тулд гэдсийг нь хүүлэх хэрэггүй боллоо” гэж профессор Ютака Тамара хэлжээ. Рюкин нэртэй загасны генийн санд өөрчлөлт орсон бөгөөд 20 жил амьдрахдаа 25 см хүртэл уртсаж, хоёр кг жинтэй болох аж.