Улсын эмнэлгүүдээ чаддаг нэгэнд нь хувьчилчихвал яасан юм бэ. Гэхдээ менежментээр. Ингэвэл эрүүл мэндийн салбар өндийх юм шиг санагдаад. Үүнийг салбар дотор нь ажиллаж буй олон эмч, мэргэжилтэн хүсэх болсон. Улсын зарим эмнэлгийн удирдлагууд энэ талаар зөвлөлдөж, санал бодлоо нэгтгэж эхэлсэн байна. Тэд ашиг хонжоо харах гэсэндээ биш, гагцхүү аргаа барсандаа, аврал эрсэндээ нууцхан хуралдаж эхэлсэн нь энэ. Мэдээж улсын эмнэлг үүдийг хувьчлах зайлшгүй шалтгаан байх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар төрийн өмчийн эмнэлгүүд таван жилийн дараа гэхэд “живнэ”. Тоног төхөөрөмж нь зэвэрсэн, хүрэлцээ хангамж муутай, эмч нар нь туршлагаг үй, цалин хөлс багатай, дарга нар нь чадваргүй гээд энэ салбар элгээрээ мөлхөж, сөхөрчээ. Энэ нь тухайн салбарт шинэчлэл хэрэгтэй болсны илрэл. Гэхдээ ингэж хэлэх нэг өөр. Үндсээр нь ховхолж байж амжилтад хүрэх тухай хэлж буй хэрэг. Өдгөө улсын тодотголтой эмнэлгүүдийг зорин үйлчлүүлэх иргэд хэр олон байгаа билээ. Ойр дотны, хамаатан садан, ажлын газрынх гээд таньдаг мэддэг хүмүүс “Гайгүй үнэ өртөгтэй хувийн эмнэлэг байна уу. Дараалал харгалзахгүй, үйлчилгээ сайтай бол зүгээр байна” гэх болж.
Боломжийн амьдралтай дарга даамлууд нь болохоор хамрын ханиад хүрэв үү, үгүй юү хилийн чанадыг зорьж, бие хаагаа торддог болсон. Ерөнхийлөгч Япон, Ерөнхий сайд асан БНСУ явсан гээд тоочоод байвал төрийн тэргүүнээсээ эхлээд аймаг, сумын жижиг дарга нар хүртлээ бүгд гадаадын эмнэлгийг шүтдэг. Тэнд найрсаг үйлчилгээ, чанартай эмчилгээ байгаа учраас арга ч үгүй. Харийн өндөр төлбөртэй эмнэлэгт тоолоод өгөх мөнгөгүй, үнэндээ “ядарсан цагт Дондогмаа ч яахав” гэгчээр ардууд л Монголынхоо улсын эмнэлгүүдийг бараадаж явна. Манай улсын эмнэлгүүд яагаад ингэтлээ үнэгүйдэв. Иргэдийн итгэл юунд алдрав. Хариулт нь маш энгийн, ойлгомжтой. Сүүлийн 20 гаруй жил энэ салбар төрийн нэгдсэн бодлогоор ангаж цангаж ирэв. Өөрөөр хэлбэл, бүх салбар зах зээлийн зарчмаар хөгжин цэцэглэж байхад ганцхан эмнэлгийн байгууллагууд социализмын тогтолцоогоороо үлгэн салган явсаар XXI зуунтай золголоо. Үүний үр уршгаар эмнэлг үүдийнх нь техник технологи хоцрогдон, эмч нар нь чадваргүйн дээр харилцааны соёл нь “0” зааж буй.
Улсын эмнэлэгт ажилладаг чадвартай эмч нар нь хувьдаа эмнэлэг байгуулж “давхар” нөмрөгтэй болсноос хойш ёс зүй, энэрэн хайрлах сэтгэл нь аяандаа дульхан болсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “Гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаж буй дадлага, туршлагатай мэргэжлийн эмч нар улс болон хувийн эмнэлгүүдэд давхар ажиллах нь түгээмэл байгаагаас тусламж, үйлчилгээний чанар болон ёс зүйн зөрчлүүд гарахад нөлөөлж байна. Улмаар улсын эмнэлгийн багаж тоног төх өөрөмж, хүн хүч, эм, ороох, боох материал зэрэг эмнэлгийн хэрэгслийг ашиглан, улсын төвсийн мөнгийг хувьдаа завших асуудал даамжрах болсон” гэж хэлж байгаа юм. Улсын эмнэлэгт солгой, өөрийн эмнэлэгтээ баруун гараараа ажилладаг эмч нарын асуудал хэрээс хэтэрсэн нь нэгэнт илэрсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт л гэхэд даргаасаа эхлээд 40 гаруй эмч хувьдаа эмнэлэгтэй байх жишээтэй.
Улсдаа гэмтэл бэртлийн тусламж, үйлчилгээг дангаараа үзүүлдэг ГССҮТ-ийн эмч нар ч мөн адил улсын эмнэлгийн нэр дор хувьдаа эмнэлэг, компани байгуулж, бизнесийн талбараа болгосныг мэргэжлийн байгууллагынхны судалгаа, нотолгоо харуулж буй. Ийм байхад эмнэлгийн менежмент энэ тэрийг ярих нь илүүц биз ээ. Тэгэхээр бид хэнд, юунд итгэж улсын эмнэлг үүдээр үйлчлүүлэх болж байна. Одоо энэ салбарыг зах зээлийн гадна биш, дотор нь оруулж ирэх цаг болжээ. Өнөө цагт иргэд дэлгүүр, банк, ресторан, эмнэлэг гээд бүхий л газраа өөрсдөө сонгон үйлчл үүлдэг эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Төлсөн зоосныхоо хэрээр үйлчилгээ авах нь зах зээлийн зарчим учраас тэр. Гэтэл ард түмний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй салбар нь ингэтлээ нооройж, хэзээ мөдгүй гал алдахад хүрээд байхад цаашид нүдэн балай, чихэн дүлий харсаар байх гэж үү. Хэсэг бүлэг эмч улсын эмнэлгийн нэр дор бизнес эрхэлж, хувьдаа эмнэлэг байгуулж, “давхар” халаад нөмр өн хүмүүсийн зовлонгоор “хөлжиж”, дур зоргоороо аяглаж байгаагийн гол буруутан нь төр гээд хэлчихвэл буруудахгүй болов уу.
Улсын эмнэлгүүд “ташууртай”, даруулгатай, хяналттай, менежменттэй байсан бол өнөөдөр эрүүл мэндийн салбар ингэтлээ адлагдахгүй, доройтохгүй байсан биз ээ. Нэгэнт л эмнэлгийн дарга, эмч нар нь ийм тогтолцоонд ажиллаад сурчихсан хойно улсын эмнэлг үүдээ менежментээр нь хувьчилчихвал хаа хаанаа ашигтай баймаар. Санхүүгийн хямрал нүүрлээд буй өнөө, өнгөрсөн жилд улсын эмнэлгүүд ч хэцүүдэж байгаа сурагтай. Тэдэнд улсаас өгдөг төсвийг нь танаснаас болоод эмч нар нь халаад, бээлийгээ ч авч хүчрэхгүй болсон байна. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт л гэхэд өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тэвчиж болох зардал нэрийдлээр төсвөөс нь 180 сая төгрөг танаснаас болоод бичиг хэрэг, эмч, ажилтнуудын нормын хувцас, хөдөлмөр хамгаалал, түргэн тусламжийн үйлчилгээнд зарцуулах шатахууны мөнгөө хаанаас авахаа мэдэхгүй хэцүүхэн байгаагаа тус эмнэлгийнхэн ярьж байсан. Төсөв мөнгө хэмнэх гээд хагалгаанд орсон эмч нарыг “Саван, алчуурын мөнгө байхгүй. Гараа цөөхөн угаа”, хэвтэн эмчлүүлж буй өвчтн үүдээ “Гэрлээ унтраа, хэмнэ”, эмч нарыг “Нэг удаагийн бээлийгээ аль болох цөөн хэрэглэ” гэх нь утгагүй. Улсаас төсв өө залгуулдаг эмнэлгүүд санх үүгийн энэ мэт хямралыг хамгийн ихээр хүртэж байгаа нь ойлгомжтой. Даахгүй нохой булуу хураана гэгчээр улс хэдий болтол эмнэлгүүдээ нуруундаа “үүрч” явах билээ. Зарим нь “Улсын эмнэлэг хувьд очвол борог амьдралтай хүмүүс яах билээ. Өдрийн талхныхаа мөнгийг олох гэж ядаж байхад эмнэлэг нь хүртэл төлбөртэй болчихвол хэц үүднэ” гэж байна. Энэ нь үнэний ортой ч зохицуулж болох асуудал.
Улсаас олгодог хавтгайруулсан халамжаа зогсоож, зорилтот бүлэгт оновчтой хуваарилах, эмнэлг үүдээ эрүүл мэндийн даатгалын системтэйгээ уялдуулж, иргэдийг амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хүнд өвчтэй гэхчлэн ангилж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй, үнэгүй үзүүлж болох бус уу. Инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр битгий нээ гэдэг үг Хятадад бий. Эмнэлэг ч гэсэн үйлчилгээний байгууллага учраас ийм зарчим баримтлах нь зүйтэй. Манай эмнэлгийн эмч, ажилтнуудын үйлчилгээний соёл “0” гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүгдээрээ биш ч гэсэн хялалзаж цэхэлзсэн, уурлаж уцаарласан, дээдсийг өрг өж, доодсыг нүд үзүүрлэдэг шогийн зан ханхалсан хэвээр. Тиймээс эмнэлг үүдийн менежментийг өндөр түвшинд аваад явчих чадвартай хүнд даатгавал цэцэглээд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр цагт эмнэлгийн үйлчилгээ, эмч нарын харилцаа сайжрахг үй, хүний төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж чадахгүй бол төр эмнэлгээ буцаагаад авахад оройтохгүй шүү дээ.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Улсын эмнэлгүүдийг хувьчилснаар өөрчлөлт, шинэчлэлт гарах уу?
Д.НЯМСҮРЭН (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах төвийн багийн ахлагч, хүний гавьяат эмч)
Өмнөд Солонгосын төв эмнэлгийг “Самсунг” корпорац хувьчилж аваад 2500 ортой, дэлхийд тэргүүлэгчдийн тоонд оруулчихсан байна. Манайх ч гэсэн улсын том эмнэлгүүдээ бэл бэнчинтэй, менежментийг нь аваад явчих чадалтай нэгэнд нь өгчихвөл цэцэглээд л явчихна. 10 жилийн дараа гэхэд шал өөр болно гэдэгтэй санал нийлдэг. Хүний хүчин зүйлийн үүрэг, санхүүгийн боломж нь хязгаарлагдмал, дээрээс нь улсын төсвөөс, Эрүүл мэндийн даатгалын сангаас, иргэнээс гээд арга ядсан санхүүжилттэй байхад улсын эмнэлгүүд яаж өөдтэй байх вэ дээ. Өнөөдөр Монголд байгуулагдаж буй хувийн эмнэлгүүдийг хар л даа. Жижигхэн ч гэсэн тодорхой хэмжээнд хүмүүсийг ажилтай, орлоготой болгочихлоо. Боломжийн амьдралтай хүмүүс тэнд хэвтэн эмчлүүлдэг боллоо. Дарга, сайд нар ч гэсэн үйлчлүүлж байна. Тэгвэл Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт хэн ирж байна. УИХ-ын гишүүн, сайд, дарга, шийдвэр гаргах түвшний хүмүүс үзүүлэх нь байтугай зүглэх ч үгүй байгаа. Тэд өвдлөө хавдлаа гэхэд Тайланд, Сингапур, БНСУ, Герман, Англи, АНУ зэрэг орны хамгийн сайн гэсэн эмнэлгийг зорьж, эмчлүүлж байна. Улсын эмнэлэгт түм түжигнэж, бум бужигнаж байдаг. “Нарантуул” зах шиг, депо, вокзал шиг газар байдгийг эрхэм гишүүд, дарга нар мэдэхгүй. Тэд өдөр тутам улсынхаа эмнэлгээр үйлчлүүлж, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн бол арай өөр байхсан. “Би” гэсэн бэртэгчин сэтгэлгээтэй, тоталитар нийгмийн социализм сэтгэлгээтэй байгаа цор ганц байгууллага бол эрүүл мэндийн салбар мөнөөсөө мөн гэж боддог.
Д.ЦЭГЭЭНЖАВ (Хүний гавьяат эмч, зүрхний мэс засалч, доктор, профессор)
-Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл нь санхүүжилтын асуудлаа хэрхэн шийдсэнээс хамаарна. Үүний гол цөм нь эмнэлэг, үйлчилгээний нэр төрлийн өртгийн тооцоог олон улсын жишгээр хийх явдал юм. Ингэж чадвал эмнэлг үүд эдийн засгийн стандарт боловсруулж, бүх үйлчилгээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Мөн санхүүжилт, эмч, ажилчдын хөдөлмөрийн үнэлгээ тодорхой болно. Гадаадын аль ч оронд эмчилгээ, үйлчилгээнийх нь үнэ өртөг тодорхой байдаг. Гэтэл манайд үнэтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Албан бус төлбөр гээд нэг л ойлгомжгүй, тодорхой бус. Тодорхой бус зүйл тодорхой үр дүнд хүргэхгүй. Манай засаглалын хямрал эрүүл мэндийн салбарыг энэ зам руу түлхсэн. Эрх баригч нар Евро стандартыг Монголын хөрсөнд нутагшуулахын оронд эмнэлгийн тусламж, үйлчилгээг төлбөргүй болгож байгаа нь буруу. Эмнэлгийн үйлчилгээ төлб өргүй байх нь тухайн иргэнд мэдээж сайхан л байна. Нөгөө талдаа салбарын хөгжил ахихгүй. Технологийн шинэчлэл хийхийн тулд, боловсон хүчний бодлогоо сайжруулахын тулд, барилга байшингаа өргөтгөхийн тулд, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд тодорхой хэмжээний төлбөр авах хэрэгтэй. Харин үүн дээр ялгавартай хандаж болно. Амьжиргааны түвшин дунд буюу түүнээс дээш орлоготой нь төлбөрөө төлөөд, даатгалын сангаас тэдэнд тодорхой хувийг нь өгөөд, төлбөрийн чадваргүйд нь халамжаа үзүүлээд явбал болно. Энд Монголын төрийн уян хатан бодлого чухал болохоос бүгдийг төлбөргүй болгож, улсаас даана гэвэл хүчрэхгүй, эмнэлэг ч хөгжихгүй.
Ж.ЗАНДРАА (Олон улсад хэрэглэдэг орчин үеийн халдварт өвчнүүдийн оношлууруудыг Монголд гарган авсан, эрдэмтэн, доктор)
-Эрүүл мэндийн сектор маш том зах зээл. Хөгжсөн, хөгжиж буй орнууд эдийн засгийнхаа гуравны нэгийг эрүүл мэндийн салбараас бүрдүүлдэг. Даатгалын систем нь манайхаас тэс өөр. Эмнэлэг, лабораториуд нь цэвэр ашгийнх. Үйлчлүүлэгчид мөнгөө төлнө. Төрөөс тодорхой хувийг нь иргэддээ гаргаад өгчихдөг. Манайх нийтийг хамарсан даатгалын хямд системтэй, тэр нь ямар ч үр дүнгүй, олон жил өнгөрлөө. Үүнийг өөрчлөх цаг ирсэн. Даатгалын системээ илүү боловсронгуй болгож, хувийн секторуудтайгаа холбож өгөх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллагууд ашгийнх байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Төлбөргүй бол шинэ технологи ч нэвтрэхгүй, ганц багаж ч авч хүчрэхгүй шүү дээ. 1990 оноос хойш манай эрүүл мэндийн салбар социалист, ардчилсан хоёрын аль нь ч биш замаар явж ирсэн. Гэхдээ сүүлд “Грандмед”, “Сонгдо”, “Интермед” зэрэг хувийн том эмнэлэг байгуулагдаж байгаад баяртай байна. Төлбөртэй эмнэлгүүд ингэж ажилладаг юм байна гэсэн мэссэж ард түмэнд өгч байна шүү дээ.
Б.БОЛДСАЙХАН (“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн захирал, хүний гавьяат эмч)
-Манай улсын 50-60 мянган хүн гадаадад эмчлүүлэхдээ жилд 600 сая ам.доллар үрдэг гэсэн албан бус тоо бий. Гадаад руу өвчтөн зуучилдаг байгууллага ч олширлоо. Өөрөөр хэлбэл, монголчуудыг гадагш зуучлаад Монголын валютыг гадаадад гаргуулж байна. Ийм газар олноор байгуулагдах нь Монголд ямар ч ашигг үй. Бид байгаадаа сэтгэл ханамжгүй, бүх эмнэлгүүдээ, эмч, сувилагч нараа харааж зүхээд гадагшаа явж эмчилгээ хийлгээд байвал эмнэлг үүд маань сайжрахгүй, дэвшихгүй шүү дээ. Тиймээс л улсын эмнэлгүүд одоо болтол сумынх шиг навсайсан картан дээр өвчтөний түүх бичдэг хэвээрээ. Мэдээж ганцхан шөнийн дотор хүнийг эрүүл болгодоггүйтэй эрүүл мэндийн салбар ч гэсэн хурдан хугацаанд шинэчлэгдэхг үй нь ойлгомжтой. Гэхдээ Монголын бүх эмнэлэг “Сонгдо”, “Грандмед”-ийн түвшинд хүрч ажиллах ёстой. Миний хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж байна гэж ойлгож байгаа. Тангараг өргөсөн эмч хүний хувьд Монголын эрүүл мэндийн салбарт чадлаараа л зүтгэж байна.
О.БАТ-УНДРАХ