Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хорвоод мэндэлсэн өдөр. Бага байхдаа гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ халуун яриа өрнүүлэн энэ өдрийг даруухан тэмдэглэдэг уламжлал нь өдгөө ч хэвээрээ гэсэн. Түүний гэргий Х.Отгонтуяатай холбогдож өнөөдөр ханиа
хэрхэн баярлуулах гэж байгааг нь сонирхсон юм.
-Та өнөөдөр ханиа хэрхэн баярлуулахаар төлөвлөж байна вэ?
-Бид гэрээ бага зэрэг чимэглээд, баярын бялуу хувааж төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Хүүхдүүд маань баярын мэндчилгээтэй ил захидал аавдаа өгдөг. Жил бүр хамгийн түрүүнд би баяр хүргэж, мессеж илгээдэг. Энэ жил ч гэсэн сэтгэлд нь хүрэхээр сайхан баярлуулах болно.
-Онцгойлон бэлдсэн зүйл бий юү?
-Байгаа, гэхдээ нууц. Ажлаа тарж ирээд л нөхөр маань мэдвэл сайхан биз дээ.
Ерөнхий сайд С.Батболд Танд “Өнөөдөр” сонины хамт олон болон уншигчид, Монголын ард түмний өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэе