Аливаа улс орны эдийн засгийн хүндрэл хамгийн түрүүнд нисэхийн салбарыг дайрдаг гэсэн яриа бий. Гадаад болон дотоод нислэгүүдийн суудал дүүргэхээ байж, зорчигчгүй нислэг ихэсдэг нь зардал ихтэй энэ бизнесийн үйл ажиллагааг хүссэн, хүсээгүй ч хумихад хүргэдэг. Өнгөрсөн жилээс улбаалсан манай эдийн засгийн хүндрэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ “теором”-оос гажилгүй, байдал хүндэрч эхэлснийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү сая ИНЕГ, МИАТ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ ч хүлээн зөвшөөрлөө. Төрийн мэдлийн, үндэсний ганц авиакомпани МИАТ л гэхэд 44 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нь энэ бүхний хариулт юм. Иргэний агаарын тээврийн зорчигчдын урсгал өнгөрсөн жилийнхээс 8.6 хувиар буурсан нь хувь, хувьсгалын авиакомпаниудыг ийнхүү хүндрэлд оруулжээ. Жилд гадаад, дотоодын нэг сая гаруй зорчигч тээвэрлэдэг байсан бол эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт багассан нь зорчигчдын тоо буурахад хүргэсэн хэмээн нисэхийн салбарын удирдлагууд онцолж байна. Тэгвэл цаашид ямар арга хэмжээ авбал зохистой вэ? Нисэхийн салбар, тэр тусмаа үндэсний тээвэрлэгч авиакомпаниудад өнг өрсөн зунаас ослын дохио хангинаж эхэлсэн юм. Монголын анхны, хувийн хэвшлийн, үндэсний тээвэрлэгч “Изинис эйрвэйз” дампуурсан нь ямар аюултай хэмжээнд ирснийг төр засгийнханд ойлгуулсан. Харамсалтай нь энэ дампуурлаас манай төр засгийнхан ямар ч сургамж авалгүй өдий хүрсэн нь төрийн мэдлийн МИАТ компанийг хүртэл хүндрэлтэй ийнхүү нүүр тулахад нөлөөлөв. Одоо Монголд албан ёсны эрхтэй, тогтмол нислэг үйлдэж буй МИАТ, “Хүннү эйр”, “Аэро Монголиа” гэсэн гуравхан авиакомпани үлдээд буй.
Гурав орчим сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улс тогтмол нислэг үйлдэж буй гурван компанитай байгаа нь цөөн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нийт хүн амынх нь дөрөвний нэгээс ч бага хүн онгоцоор нисдэг гэвэл энэ нь жижиг зах зээлд ахадсан олон компани юм. Энэ гурваас гадна “Кореан эйр”, “Туркиш эйрлайнес” зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том тээвэрлэгчид Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь жижиг зах зээлд том өрсөлдөөн бий болгоод байгаа. МИАТ компанийн хувьд Монголдоо монополь ч гадаадын дээрх авиакомпаниудтай өрсөлдөж чадахгүй байж, дотоодын хоёроо доош хийж, энэ салбарын өрмийг хамсаар ирсэн. Гэсэн атлаа өөрсдөө ч олигтой өндийсөнгүй, өрөөлийг ч босголгүй өнөөдрийг хүрлээ. Хувь, хувьсгалынх гэдгээрээ ялгаран бизнесийн өрсөлдөгчийн байр сууринаас хандсаар ирсэнээс үүдээд эдийн засгийн хүндрэлийн ганц давалгаагаар ийнхүү салбараараа сөхрөх өд хүргээд буй. Манай төр засаг үүнд анхаарлаа хандуулж, гадаадынхнаас үндэсний компаниудаа, импортоос дотоодын зах зээлээ хамгаалах талаар бизнес эрхлэгчдийнхээ үгийг сонсож ажиллах цаг болсон байлтай. Хямралыг боломж гэж харж баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого гарган хэрэгжүүлж чадвал эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах нь байтугай үсрэнгүй хөгжилд хүрдэг олон улсын туршлага бий. Эдгээр туршлагыг иргэний нисэхийн төдийгүй бусад салбарт ч хэрэгж үүлэх шаардлага тулгараад байна. МИАТ олон улсын онгоцуудад чанарын өнд өр түвшинд засвар үйлчилгээ үзүүлж, ам.долларын ашиг олж эхэлсэн сайхан мэдээ дуулдаж байсан. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдс өн энэ үйлчилгээгээ үндэснийхээ хоёрхон авиакомпанид үзүүлдэггүй гэнэ.
МИАТ ачааллаа дийлдэггүй гэх ганцхан шалтгааны улмаас “Хүннү эйр”, “Аэро Монголиа”-гийнхан онгоцны засвар үйлчилгээгээ хаа холын Германд очиж авдаг аж. Уг нь эх орондоо, МИАТ-аас үйлчилгээ авбал хамгийн багаар 100 мянга гаруй ам.доллар хэмнэж, төрийн авиакомпанид дор хаяж 200 мянган ам.долларын орлого оруулах боломжтой юм байна. Ядаж л валютын бараа ховор харах болсон энэ үед МИАТ хувийн авиакомпаниудаа өрсөлдөгчийн биш хамтрагчийн байр сууринаас үнэлсэн бол энэ хэмжээний валют Герман руу урсалгүй эх оронд маань үлдэх байжээ. Ийм өрсөлдөөн дотоодод явагдаж байхад ШӨХТГ монополь, хямд үнээс өөрийг олж харж чадахгүй байх шиг. Үндэсний олон компанийн үүдийг бариулж олон хүнийг ажилгүй болгохгүйн тулд, компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахын тулд, зах зээлийг идэвхжүүлэхийн тулд, үндэсний өрсөлдөх чадвартай брэндийг олон улсад бий болгохын тулд, том хөрөнгө оруулалт татахын тулд манайх шиг жижиг зах зээл дэх монополийн ойлголтоо өөрчилж илүү цартай сэтгэх цаг ирлээ. Зам, тээврийн шинэ сайд Н.Төмөрхүү энэ боломжийг олж харан, МИАТ компанийг хувийн авиакомпаниудтай хамтран ажиллахад төр, засгаас бүх талаар дэмжихээ илэрхийлсэн нь иргэний нисэхийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихээ илэрхийлсэн анхны тохиолдол болов. Энэ бол алдагдалд орсон авиакомпаниудын хувьд түншилж нэгдэх хамгийн зөв гарц юм. Ингэснээр ганц МИАТ биш, “Хүннү эйр”, “Аэро Монголиа” энэ жил ч үргэлжлэх эдийн засгийн хүнд хэцүү үеийг дэм дэмэндээ даван туулах эхлэл тавигдаж магадг үй. “Изинис эйрвэйз”-ийн дампуурал нь иргэний нисэхийн төдийгүй бусад салбарыг тооноос чанарт, задралаас нэгдэлд тэмүүлж хямралыг даван туулах сургамжийг төр, хувийн хэвшлийнхэнд хангалттай өгсөн гэж болно. Нислэгийн тоо цөөрч, зорчигчид багассан нь авиакомпаниудын гол хүндрэл биш гэдгийг салбарынхан бас онцолж байгаа. Техникийн нөхцөл нь ч удахгүй хүндрэх төлөв ажиглагдаж эхлээд буй.
МИАТ агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд 2013 онд “Боинг” агаарын хөлөг худалдан авч “Чингис” хэмээн нэрийдсэн. “Чингис” бондын 110 сая ам.доллараар үүнийг авсан ч “Экзим” банкны урт хугацаатай зээлд хамруулан, бондын мөнгийг нь эргүүлэн төлс өн. Гэтэл энэ ганц онгоцны хүүгийн төлбөр нь 44 тэрбум төгрөгийн алдагдлын дийлэнхийг эзэлж байгаа аж. Энэ нь 2014 оны сүүлчээр Сангийн яамнаас хийсэн хэд хэдэн шалгалтаар нотлогджээ. Ирэх жилээс дараагийн “Боинг” онгоцоо худалдан авах гэрээ хэрэгжиж эхэлнэ. Ганц “Боинг”-ийнхоо хүүгийн төлб өрт баригдаад сөх өрч эхэлсэн МИАТ үлдсэн хоёр онгоцныхоо төлбөрийг өгч дийлэх эсэх нь өнөөдөр бүрхэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр “Боинг” компанид очиж захиалга өгсөн болохоор энэ гэрээг цуцлах нь Монгол Улсын нэр хүндэд муу тул 200 гаруй сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг төлж, захиалсан онгоцоо авахаас аргагүй байдалд оржээ. МИАТ-ыг алдагдалд оруулсан дараагийн шалтгаан нь “Чингис” онгоц алдагдалтай нислэг хийж буйгаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Энэ онгоц нь энгийн 195, бизнесийн 25, нийт 220 суудалтай. 11.000 км замыг сумлалгүйгээр шууд туулах хүчин чадалтай. Гэвч зорчигчдын тоо нь 100-гаас хэтрэхээ больсон тул үлдсэн зайндаа улс хоорондын ачаа тээвэрлэн, алдагдлаа багасгах гэсэн арга ядсан байдлаар нислэг үйлдэж байна. Энэ мэтчилэн МИАТ хувийн авиакомпаниудаас дутахааргүй, олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулгарах нь нэгэнт тодорхой болжээ. Тиймээс хүндрэлд орсон үндэсний авиакомпаниудын аврал бол нэгдэл гэдгийг салбарын сайдаас нь хүртэл хүлээн зөвшөөрч эхлэв бололтой. Одоо өрсөлдөх биш, харин дотоод нэгдэл иргэний нисэхийн салбарт хамгийн хэрэгтэй байна. Хэрэв ингэж чадахгүй бол МИАТ-ыг хувьчлахаас өөр сонголт үлдсэнгүй.
Өнгөрсөн зун Засгийн газраас “Төр, хувийн хэвшлийн түншг лэлийн үзэл баримтлал”-ыг баталж “Хувийн хэвшил давамгайлсан, эрчимжсэн эдийн засаг бий болгох” бодлогоо тодорхойлсон. Алдагдалтай ажиллаж буй МИАТ зэрэг төрийн мэдлийн 22 компанийг үүний хүрээнд хувьчлах шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр хувьчилснаар техник технологийн шинэчлэл хийгдэн хүчин чадал, үр ашиг нь нэмэгдэх сайхан ирээдүй харагдаж байгаа. МИАТ-д менежментийн хувьчлалын олон хувилбарыг өмнө нь туршиж байв. Голландын менежментийн баг ажиллуулахаас эхлээд МИАТ-ыг ашигтай ажиллуулах олон арга хэрэглэсэн ч төдийлэн үр дүнд хүрч байгаагүй. Харин одоо Монголд гадаадынхаас дутахгүй чадвартай, туршлагатай, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, хүлээн зөвш өөр өгдсөн үндэсний компани, менежер үүд цөөн ншг үй болсон. Тэдэндээ итгэж, төр 51 хувиа эзэмш үүлэн, хувийн авиакомпаниудтайгаа нэгдэж нийлэн, тооноос чанарт шилжих сонголт хийх байдлаар хямралыг давж болох юм. Хямралын үед эрэлт буурч, зах зээл хумигддаг нь зүй ёсных. Үүнтэй холбоотойгоор бизнесийнхэн өрсөлдөөнөөс илүүтэй хэмнэлт, бүтээмж нэмэгдүүлэх чиглэлд анхаардаг. Америкийн тэргүүлэх авиакомпаниудын нэг “American Airlines” дотоодын хэт өрсөлдөөнөөс болж дампуурлаа зарласан. Гэвч 2014 онд өрсөлдөгч “US Airways” компанитайгаа нэгдсэнээр дампуурлаас гараад зогсохгүй дэлхийн хамгийн том, иргэний агаарын тээвэрлэгч болсон хэмээн үнэлэгдээд байна. Энэ бол сургамж, бас туршлага. Гадаад, дотоодын энэ мэт сургамж, туршлагаас сайныг нь олж харж, нэвтрүүлж чадвал Монголын иргэний агаарын тээвэрт үүсээд буй хүндрэлийг боломж болгох сайн тал ч бас бийг онцолмоор байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ