“UB palace”-т энэ сарын 30-ны 19.00 цагт З.Лхагвадоржийн найруулгаар “Зуун дамжсан сэтгэлд хоногшсон дэлхийн сонгодгууд” тоглолт болно. Уг тоглолт хоёр хэсэгтэй. “Битлз”, “Бии жииз”, “Куин”, АББА зэрэг алдартай хамтлагийн поп дуу эхний хэсэгт багтсан бол төгсгөлд нь дэлхийн сонгодог бүтээлүүд эгшиглэх нь.
Тоглолтод “Нюанс”, “Эйшн шоп”, “Войс” хамтлаг, дуучин Хулан нарын 16 залуу уран бүтээлч оролцох юм. Түүнчлэн дэлхийн сонгодог бүтээл болох “Ромео, Жульетта” анх удаа Монголд мюзикл хэлбэрээр тавигдах ажээ.
Т.МАРАЛМАА