Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гар урлаачдад зориулан “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хэрэгжүүлэх практик түвшний чадавхийг буй болгох нь” хэлэлцүүлгийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн хороотой хамтран өчигдөр зохион байгуулсан юм.
Монголын соёлын өвийн агуулгыг хөгжүүлэх, манай гар урлалын салбарын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлэх талаар ЮНЕСКО-гоос анхаарч хоёр жилийн хуга цаанд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний дүнд манай гар урлаач, үйлдвэрлэгч нар дижитал техник, технологи ашиглан олон сайхан бүтээлүүд хийжээ. Мөн манайд хараахан байгаагүй “Музейн дэлгүүр”-ийг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд анх нээсэн.