Оросын эрдэмтэн Алек сандр Ермоленко биологийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан нээлт хийлээ гэж Ройтерс агентлаг мэдээлэв. “Nature”, “News Scientist” сэт гүүлд ний тэлсэн түүний онолоор бол хүн төрөлхтөн олон зүйлийн сар магчны хувьс лын дүнд үүс сэн гэнэ. Дар винч эрдэмтэн Александр Ермоленкогийн онолыг дэлхийн эрдэмтэд сай шаан, Оксфордын алт, мөн гөн медаль олгосноос гадна Британийн “XXI зууны алдар тай 100 эрдэмтэн” номд нэрийг нь мөнхөлжээ. А.Ермоленко “Дарвин бага зэрэг будилсан” хэмээжээ. Тэгвэл эрдэмтэд түүний нээлтийг Дарвины онолын боловсронгуй хувилбар хэмээн дүгнэсэн. Өндөр модонд хүрч, навчийг нь идэхийн тулд анаашны хүзүү уртассан. Өрсөл дөгчгүй, ганцаараа ан хийхийн тулд шар шувуу шөнө сайн хардаг. Өөрөөр хэлбэл, амьдрах орчин, нөхцөлөөсөө шалтгаалан генетикт өөрчлөлт ордогтой утга нэг, бидний гарал үүслийн тухай онол боловсруулсан түүний ярилцлагыг товчлон хүргэе.

-Байгалийн жамаар биш, нөхцөл байдлаас шалт гаа лан хувьсалд орсон амь тдын ген өөрчлөгддөг гэж таны онолыг ойлгож болох уу?
-Тийм. Ямар ч амьтан амьд үлдэхийн тулд байгаа нөхцөлдөө дасан зохицохоос аргагүй. Харин чадаагүй нь үхнэ. Дасан зохицох явцад ямар нэг чадвар нь илүү хөгждөг юм.
-Хувьсал яаж явагд даг юм бэ?
-Жишээгээр тайлбарлая. Байгалийн шалгарлын явцад загас болон далайн зарим амьтны мөч уртсаж, хуурай газар дээр гарсан. Тэгээд амьдрахын тулд тодорхой хувьсалд орж хувирсан байдаг. Бүх амьтан нэг л эхлэлтэй бөгөөд цагийн жамаар амьдрах тэмцлийн дунд өөрчлөгдсөн. Амьтан бүрт аль нэг эрхтнийх нь чадвар түлхүү хөгжсөн. Орос ардын үлгэр бий шүү дээ. Нохойноос зугтааж явсан үнэг нүх олоод нуугдаж л дээ. Тэгсэн эрхтнүүд нь хоорондоо ярьж байна.
Хурдан гүйдэг хөл өөрийгөө магтаж, ташуур болсон сүүл ч бас нэгийг өгүүлдэг. Байгаль амьтдад хэрэггүй зүйл өгөөгүй гэсэн санааг илэрхийлж байна. Хөмсөг нь нүд рүү хөлс урсахаас хамгаалдаг гэж Сократ үзсэн байдаг шүү дээ. Хүний өвөг дээдэс газар уснаа яваг ч байсан юм. Судалгаа хийх явцад би бидний өвөг эцэг найман хуруутай байсныг олж тогтоосон. Энэ тухай сонссон хүмүүс намайг шоолж байсан ч саяхан Исландаас эртний хүний яс олдож миний зөв болохыг баталсан. Тэр найман хуруутай байсан.
-Сармагчны тухайд та юу гэж үзэж байгаа вэ?
-Бид сармагчинтай салшгүй холбоотой. Хүн төрөлхтний өвөг сармагчнаас үүссэн гэдгийг хэдийнэ нотолсон шүү дээ. Анх Африк тивд хүн үүссэн гэдэг. Харин бусад тивд ч хүн нэгэн зэрэг үүссэн гэж би үзэж байгаа. Нүүр царайны нь ерөнхий төрхөөс дүгнэхэд австраличууд гиббоноос, азийнхан оранг утанаас, европчууд шим панзегаас, африкчууд гориллоос үүссэнийг нээж олсон юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн дөрвөн зүйлийн бичнээс үүссэн гэж би ойлгодог.