Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын дуу дуулаачдын улсын уралдаан жил бүр уламжлал болгон зохиогддог билээ. Энэ жил 4 дэх удаагаа болох гэж байна. Уралдаан энэ сарын 28-ны өдөр эхлэх бөгөөд Монголын урлагийн ажилтны холбоо үүсч хөгжсөний 35 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог гэнэ.