Дэлхийн урлагийн хамгийн том наадам гэдэг төрлөөр Гиннесийн номд бүртгэгдсэн Монреалийн олон улсын жааз хөгжмийн наадам жил бүрийн зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 6-ныг дуустал болдог. 31 дэх жилдээ болж буй уг наадмыг сонирхохоор дэлхийн жуулчид Канад руу цувдаг бөгөөд тэнд жаазын амтыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг аж. Өнгөрсөн жилийн судалгаагаар уг наадмаас 150 сая долларын ашиг олсон гэдэг тооцоо гарсан байна.
Энэ жилийн арга хэмжээнд 20 орны 2000 уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Жааз хөгжмийн аялгууг бороотой “сүлэхэд” хамгийн тансаг аялгуу гардаг гэдэг шүү дээ. Тэгвэл уг наадмыг зорин очсон хэн бүхэн тэрхүү тансаг аялгууг мэдрэх орчныг бүрдүүлсэн байдаг аж. Наадам 12 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд 500 гаруй тоглолт болдог юм байна.
Ж.ЭРДЭНЭ