Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь “Сундуйн жүд” хэмээх ном юм. Энэ нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагддаг. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх номыг монголын чадварлаг урчууд Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ашиглаагүй, зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай. Үүнийг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө орж, номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. Сундуйн жүд нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм.