Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн өмнө нийслэлд өрнөж буй олон ажлын нэг нь зохиолчдын бага хорооныхны уулзалт юм. Үндэсний номын сангийн уншлагын танхимыг ном туурвигч нар ням гаригт дүүргэлээ. Учир нь Алтайн зохиолчид энд цугларчээ. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Л.Түдэв тэргүүтэй зохиолчид танхим дүүрэн цугларч, өвөрмөц уулзалт, сайхан баяр болсон юм. Аймгийнхаа ойд зориулан гаргасан “Өнгө төгөлдөр Алтай” номоо энэ үеэр бэлэглэсэн нь бас нэгэн баяр болов.
Ц.БАТБААТАР