Дэлхийн хамгийн том алтан зоос өнгөрсөн бямба гаригт Австри улсад болсон дуудлага худалдааны үеэр дөрвөн сая доллараар зарагдлаа. Нүүрэн талд нь Английн хатан хааныг дүрсэлсэн, 100 кг жинтэй, 53 см-ийн зузаантай энэхүү зоосыг Канадын нэгэн компани нэг сая долларын өртгөөр 2007 онд үйлдвэрлэжээ. 99 хувийн сорьцтой цэвэр алтан эл бүтээл одоо Испанийн “Oro direct” компанийн хөрөнгө болсон аж.