Хөгжим сонирхогчид төдийгүй олны танил эрхмүүдийн анхаарлыг татаж, хүнд лэлийг хүлээх болсон Лэйди Гагагийн шүтэн бишрэгч клипт нь тоглохын тулд нэг сая доллар төлсөн тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Түүний үнэнч шүтэн бишрэгч нь Оросын тэрбумтан бөгөөд одоогоор Аркадий гэдэг нэртэй гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа аж. Тэрбээр сая доллар төлснийхөө төлөө дуучны “Alejandro” дууг дүрсжүүлэх үеэр 9 минут дэргэд нь зогссон байна.
Цагдаагийн дүрэмт хувцас өмсөж шүтээнийхээ клипт баг таж чадсан эр энэ тухайгаа “Тийм ээ, тэр клипт гардаг цагдаа залуу би мөн. Гэхдээ үүнээс илүү мэдээлэл өгмөөргүй байна” гэжээ.