Монголын амьд хөгжмийн домог “Харанга” хамтлаг энэ намар 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Тэд ойгоо тохиолдуулан хөдөө орон нутаг болон гадаадад амьдардаг шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьж, бяц авсан. Одоогоор хамтлагийнхан амарч байгаа ч тус тусын уран бүтээлээ туурвиж байгаа гэнэ.
Тухайлбал, хамтлагийн гишүүн Х.Лхагвасүрэн гурван цомог ихэрлүүлэхээр ажилдаа оржээ. “Lhagvaa&Bricks” нэртэй эхний цомогт “аавынд” байхдаа байгуулсан хамтлагийн дуунууд орох бол, удаах цомогт нь түүний дуулсан кино, жүжгийн дуу багтсан аж. Харин гурав дахь нь урьд сонсож байгаагүй цоо шинэ дуутай цомог болох юм.
Дууны аялгуу, шүлгийг тэрбээр өөрөө зохиож байгаа бөгөөд “Sonor records” болон “New Star” студитай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүний гаргасан “Харангын Лхагваа” цомог борлуулалтад гарсан шилдэг жагсаалтаас буугаагүй байгаа энэ үед түүний гурван цомог мэндлэх нь.