“Татар хамтлаг таржээ” гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ олныг шуугиулж, тэд ч үүнийг батлах шиг таг чиг болсон. Энэ сиймхийг ашиглан олон хамтлаг хип хоп урлагт орж ирсэн ч, тэдэн шиг underground стилээр дуулаагүй. “Татар”-ынхан энэ хугацаанд хувийн амьдралаа зохиож, бүгд эцэг болоод амжжээ.
“Азжаргал the bad boy” хэмээх уран сайхны киног Big line film-тэй хамтран хийж, “Тэнгис” кино театрын өмнө мянга мянган фэнүүдээ цуглуулж чадсан тэд тараагүй гэдгээ баталж, шинэ клипнийхээ зураг авалтад оржээ.
“Big Line film”-ийн найруулагч З.Батболд клипийг хийж байгаа бөгөөд энэ нь тэдний шинэ уран бүтээлийн нээлт болох юм байна.