Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өчигдөр эхэллээ. Наадамд 50 гаруй яруу найрагч оролцож байгаа ба гурван өдрийн турш эх орны сэдэвтэй шүлэг, яруу найргаа унших юм. Тэргүүн байранд орсон найрагч шадар ван Чингүнжавын нэрэмжит цом гардах бол эхний найман байр тус бүрт нэг сая төгрөгийн шагнал амлаад буй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал шүүгчээр ажиллаж найрагчдын сэтгэл дэх эх орныг тольдоно.
Э.ОЧИР