Сонин содон дүр төрх, өвөрмөц дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй дуучин Лэйди Гага дахин тэсрэлт хийх нь.
Поп од Бьонситой хамтран бүтээсэн “Telephone” дуу нь сонсогчдын хүртээл болсноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн шилдгийн жагсаалтаас буугаагүй байхад тэрбээр нэгэн хип хоп дуучинтай хамтран “гал зуу” дуу гаргахаар бичлэгийн ажилдаа оржээ.
Түүний шинэхэн хамтрагч нь шоронгоос гараад удаагүй байгаа реппер Ти Ай юм байна. Tи Ай MTV-д өгсөн ярилцлагадаа, “Лэйди Гага бол тэнгэрээс заяасан авьяастай, дахин давтагдашгүй бүсгүй. Түүний гаргасан уран бүтээл дэлхийг донсолгодог. Би ч түүний фэн.
Тиймээс түүнтэй хамтран ажиллах болсондоо үнэхээр баяр тай байна. Бидний хамтын бүтээлийг хүмүүс хүлээн зөвшөөрнө гэдэгт ит гэж байна” хэмээжээ.
Тэгвэл шоу бизнесийн хар арьст уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг “BET awards-2010” наадам саяхан болж өндөрлөлөө. Наадмын дуулианы эзэн Лэйди Гага, Бьонси нарын “Videophone” дуу оны шилдэг видео клип шагнал хүртэв. R&B уран бүтээлч Алиса Кейс, залуу дуучин Ники Минаж нар тус бүр хоёр шагнал авсан байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр Майкл Жексоны “Мan in the mirror” дууг Крис Браун дуулсан нь наадмын бас нэг сюрприз байсан тухай хэвлэлүүд шуугиж байна.
О.ЦЭНГЭЛ