Монголын ди жи нар шөнийн Улаанбаатарт өнгө нэмэхээр шийджээ.Тэд ирэх сарын 4-нд болох “United DJ’s of Mongolia” буюу “Гэрэлт ирээдүй” шоунаас олсон бүх орлогоо хотын гэрэлтүүлгийг сайжруулахад зориулах аж. Энэ талаар тодруулахаар ди жи O.J-тэй холбогдлоо
-“Гэ рэлт ирээдүй” тоглолтын талаар сонирхуулаач?
-“MNG Bridge” групп санаачлан Монголын DJ нарын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Одоогоор Мон голын 20 гаруй дижи дэмжиж, оролцохоо мэдэгдээд байна. Манай уран бүтээлчдээс гадна Монголд ажиллаж амьдардаг герман, англи, итали ди жи нар оролцож, дуучин Э.Агиймаа, “A sound” хамтлаг ая дуугаа өргөх юм. Үзэгчдэд бүжиг лэх боломж олгосон үдэшлэг хэлбэрээр зохион байгуулах учраас бусад тоглолтоос онцлог.
-Орлогоороо хотын гудамжны гэрэл түүлгийг солино гэсэн байх аа. Урьдчилсан тоо цоогоор хэдийг солихоор төлөвлөж байна вэ?
-Одоогоор 10 гаруй мянган залуус оролцоно гэсэн тооцоо байгаа. Харин хэдэн гэрэлтүүлгийг солих талаар тодорхой тооцоо гараагүй байна. Чингэлтэй дүүргээс энэ ажлаа эхлэх бөгөөд, ажлын явц, үр дүнгээ цаг тухайд нь телевизүүдийн хөгжмийн хөтөлбөрөөр мэдээлнэ.
-Тоглолт ямар онцлогтой болох вэ?
-Монголын томоохон ди жи нарыг нэгтгэж, тухайн уран бүтээлчийн онцлогийг харуул сан бүтээ лээсээ
сонир хуулах тул энд ирснээр бүжгийн хөгжмийн хөгжил манайд ямар түвшинд хүрснийг үзэж болно.
Д.СЭРЭЭДАР