Лас-Вегасын “Planet Hollywood” ресторанд өнгөрсөн ням гаригт болсон дуудлага худалдааны үеэр Мерилин Монрогийн цээжний рентген зургийг 45.000 доллараар худалджээ. Алдарт жүжигчин уг зургийг 1954 онд Флорида мужийн эмнэлэгт жирэмсэн байхдаа авахуулсан аж. Ажлын ачаалал, хов жив, дуулиан шуугианаар дүүрэн амьдралаас нь шалтгаалан хүүхэд нь зулбаж, нөхөр Ди Мажо нь ч түүнийг орхисон гэдэг. Түүнчлэн нэгэн шүтэн бишрэгч нь эл дуудлага худалдаанаас жүжигчний сандлыг 35.000 доллараар худалдан авсан байна.
Б.ОЮУТАН