Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах найруулахаар болжээ. Залуу найруулагч “Улаанбаатарын үдэш”-ийг “Бид эх орондоо хайртай” уриатайгаар зохион байгуулах гэнэ. Тэрбээр “Гадныхан монголчуудыг зөвхөн нүүдэлчин ахуй соёлтой мэтээр ойлгодог байдлыг өөрчилж, дэлхийн соёл, хүмүүжил боловсролтой залуус Монголд олон байдаг гэдгийг харуулахыг зорьсон” гэв.
“Улаанбаатарын үдэш” тоглолт таван цаг гаруй үргэлжлэх ба сонгодог болон ардын урлаг, рок поп гээд бүх төрлийг хамруулах аж. Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт ч багтаж буй. Энэ тоглолтыг телевизүүд шууд дамжуулахаас гадна цахим хуудсаар дамжуулан гадаадад ажиллаж, сурч байгаа монголчууд үзэх боломжтой аж.
Дашрамд дуулгахад энэ үеэр 60 метр өр гөнтэй, 30 метр урттай хамгийн том төрийн далбааг мандуулах юм байна.
Ж.СЭЛЭНГЭ