Америкийн нэрт удирдаач Терже Тиккелсен уржигдар манай улсад ирлээ. Тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сангидоржийн охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй хамтран тоглохоор ийнхүү айлчилж буй. Тэрбээр Франц, Герман, Испани, Тайланд, Норвеги, Голланд, Швед, Япон, Бельги зэрэг улсаар аялан тоглолт хийсэн чадварлаг удирдаач юм байна. Харин С.Саянцэцэг маргааш эх орондоо ирэх бөгөөд ирэх сарын 3-нд СТӨ-нд тоглох юм. Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн нэгэн. Тэрбээр “Хаан хөгжмийн үдэш” тоглолтдоо И.Брамс, Р.Шуман нарын бүтээлүүдээс сонордуулна гэсэн.
Ж.ЭРДЭНЭ