“Рэмбо”-гийн дүрээр олны сэтгэлд хоногшсон Сильвестр Сталлоне кинонд дахин тоглохгүй гэнэ. Ингэснээр дэлгэцийн урлагаас явж байгаа хэрэг биш. Тэрбээр найруулагчийн ажилд шимтэхээр ийм шийдвэрт хүрсэн тухайгаа мэдээлжээ.
“Би цагийн зүүний чаг чаг хийх чимээ сонсож байна. Тэрхүү чимээ нь алдарт БигБэний цохилтоос ч хүчтэй” хэмээн ярьсан Сталлоне одоо Африкийн ширэнгэн ойд сүүлчийн дүрээ бүтээж байгаа аж. Уг кино ирэх сард дэлгэцнээ гарах ба Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, Дольф Лундгрен, Эрик Робертс, Микки Рурк, Жет Ли, Жейсон Стэйт нар түүн тэй хамтран тоглож байгаа ту хай бид өмнө нь мэдээлсэн.