“Grand Рas” балет, циркийн сургалттай интертайнмент студи Монголын үндэсний цирк хамтран энэ сарын 9-11-нд “Мянга нэгэн шөнийн зүүд” тоглолт хийхээр болжээ. Циркийн урлагийн гайхалтай үзүүлбэрүүдийг сонгодог урлагтай холбосон эл тоглолт гурван хэсэгтэй. Эхний хэсэгт “Мянга шөнийн үлгэр” Арабын улсад өрнөх болно.
Ордонд хааныг зугаацуулахаар циркийн жүжигчиддээс, агаарын трапец, тууз, цагаригийн үзүүлбэр үзүүлэх бол хоёрдугаар хэсэгт ханхүү, гүнж нар Европт аялан балетийн сор болсон бүтээлийг үзүүлэх аж. Дараа нь тэдний аялал Египетэд үргэлжилж, циркийн жүжигчид, балетчидын нэгдсэн үзүүлбэрээр тоглолт өндөрлөх гэнэ. Тоглолтыг “Grand Pas” интертайнментын захирал, балетмейстр Д.Дашлхагва найруулж байгаа аж.
С.СЭРГЭЛЭН