Хэн нэгэн залуу хаалгыг тань тогшоод “Энд надтай гэрлэх хөөрхөн бүсгүй байна уу” гээд ирэхгүй. Эрчүүдтэй хаана танилцах вэ? гэдэг л хамгийн чухал юм.
Болзох залуу, ирээдүйн эр нөхрөө хайж байвал цэнгээний газар очих хэрэггүй. Эрчүүд ч гэсэн ирээдүйн эхнэртэйгээ цэнгээний газар танилцахыг хүсэхгүй нь лавтай.
Тиймээс санаачлагыг гартаа авч эрчүүдтэй хаана, хэрхэн танилцаж болох талаар дор дурьдлаа.
1. Таны ажил
Хамт ажилладаг rami бне эрчүүдийг, ажнл хэргийн холбоотой байдаг залуучуудыг сайн ажиглаарай.
2. Номын дэлгүүр
Ухаалаг. боловсролтой ер нь сайн залуутай танилцаж болох хамгийн таатай газap. Санаачлагыг гартаа ав гэдэг нь номын дэлгүүрээр сэлгүүцээд аятайхан залуу “Танилцаж болох уу” гэж хэлэхийг хүлээ гэсэн үг биш шүү. Харин ч таалагдсан залуудаа дөхөж очоод "Бн нэг сонирхолтой ном унших гэсэн юм- Та надад зөвлөөч" гэх мэтээр бяцхан заль гаргаж болохюм.
3. Үдэшлэг
Төрсөн өдөр, үдэшпэгийн үеэр залуучуудтай танилцахад тохиромжтои. Тэгэхдээ тэдний анхаарлыг татья гэвэл согтууруулах ундаа амсах төдий хэрэглээрэй. Тэгвэл ирээдүйн эхнэрээ хайж байгаа залуу танд анхаарлаа хандуулах нь лавтай.
4. Зоогийн газар
Заавал дээд зэрэглэпийн зоогийн газар орох гэсний хэрэггүй. Яагаад гэвэл хаа нэгэн газар хооллох хэрэгтэй. Аятайхан залуугийн хажууд суугаад "Би энд анх удаа ирж байна. Та надад ямар хоол захиалахыг зөвлөөч" гээрэй. Ямар ч залуу таны хүсэлтийг дуртайяа биелүүлнэ.
5. Өөртөө үйлчилдэг дэлгүүр
Ажлаа тараад супермаркетаар ороорой. Ганц бие эрчуүд үүгээр дүүрэн холхилдож байгаа. Сонирхсон залуугийнхаа хажууд очоод лангууны дээд давхраас бараа авах гээрэй. Боловсон залуу бол танд олон таван үггүй туслах нь лавтай. Хариуд нь баярласнаа илэрхийлж ямар хоолонд дуртайг лавлаарай. Эрчүүд хоолны тухай ярих дуртай шүү.
6. Номын сан
Номын дэлгүүрээс ч дээр байж магадгүй. Учир нь таалагдсан залуугийнхаа хажууд суугаад юм асуух журмаар чөлөөтэй ярилцаж болно.
7. Оройн курс, дамжаа
Эдгээр нь бас л боломжийн газрүүд. “Ойлгохгүй” байгаа зүйлээ асуух, лавлах зэргээр танилцах сэжим мундахгүй. Ялангуяа бялдаржуулах клуб. фитнесс, бассейнд явдаг бол азтай хэрэг. Гэхдээ олны дунд зөв биеэ авч явах үүднээс хэн нэгнийг илэрхий онцлох хэрэггүй.
8. Олон нийтийн газар
Олон нийтийн байгууллагад элссэн тохиолдолд танд чөлөөт цаг гэж бараг байхгүй болно. Гэхдээ олон сонирхолтой эрчүүдтэй танилцах боломж танд нээгдэнэ. Ганц дутагдал нь гэвэл тэр эрчүүд нэг хэвийн, хоорондоо үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийнхээ хувьд тун адилхан байдаг.
Ням гариг сэтгүүл