Наполеон Бонапартыг 1821 онд нас барсны дараа Английн офицер Дэнзел Ибетсон туг үсийг нь хайчлан, хадгалжээ. Тэгвэл өчигдөр Шинэ Зеландад болсон дуудлага худалдааны үеэр нэрээ нууцалсан нэгэн хүн түүхийн энэхүү хосгүй дурсгалыг 13.000 доллараар худалдан авчээ. 200 гаруй жилийн настай туг үсийг Дэнзел Ибетсоны гэр бүлийнхэн саяхныг хүртэл өмчилж байсан бөгөөд тун ч нямбай хадгалсан аж.
Наполеон 51 насандаа хорлогдон нас барсан гэдэг бол сүүлийн үед эрдэмтэд ходоодны хорт хавдраас болж үхсэн хэмээн үзэх болсон билээ.