Х о л л и в у д ы н жүжигчин, фото модель,“Тиффанид барьсан өглөөний зоог” киноны од Одри Хепберийг ХХ зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн тухай “Sky News” мэдээллээ. Гоёлын хувцас, чимэг зүүлт, гэр ахуйн болон цахилгаан барааны худалдаагаар төрөлжсөн “QVC” онлайн дэлгүүр санал асуулга явуулахад Хепбери хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр шалгарсан байна. Санал асуулгад 2000 эмэгтэй оролцжээ. Жагсаалтын хоёрдугаарт өнгөрсөн жил хамгийн хүчтэй, хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарч байсан Британийн жүжигчин, телевизийн хөтлөгч Шерил Коул орсон байна. Тэрбээр энэ амжилтаараа алдарт Мэрилин Монрог ардаа орхисон байна. “QVC”-ээр үйлчлүүлэгч эмэгтэйчүүд дараах арван эмэгтэйг өнгөрсөн зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсг үйгээр нэрлэжээ.

1. Одри Хепбери

2. Шерил Коул
.jpg)
3. Мэрилин Монро

4. Анжелина Жоли

5. Грейс Келли

6. Скарлет Йоханссон
.jpg)
7. Холли Берри

8. Диана гүнж

9. Келли Брук
.jpg)
10. Женнифер Анистон