АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын охин Челси, бизнесмэн Марк Мезвински нарын хурим энэ сарын 31-нд Нью-Йорк хотын хойд хэсэгт оршдог Райнбек гэдэг жижиг тосгонд болох ажээ. Тосгоны нэрээ нууцлахыг хүссэн нэг оршин суугч АР-д энэ тухай мэдээлсэн байна. 30 настай Челси, 32-тай Мезвински нар энэ зун гэрлэх тухай өмнө нь мэдээлж байсан юм.
Челсигийн хурим хотын ойролцоох харшид болно гэж мэдээ өгсөн хүн ярьжээ. Харин Клинтоны гэр бүлийнхний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээллийг тайлбарлахаас татгалзсан байна. Челси “Аав та аятайхан болох хэрэгтэй шүү” гээд хуримын өмнө илүүдэл жингээ хасахыг түүнээс хүссэн тухай мэдээ энэ дөрөвдүгээр сарын сүүлчээр тарсан юм. Охин нь түүнд наанадаж долоон кг турахыг зөвлөсөн тухай Билл Клинтон ярьж байжээ.