Бүсгүй та эр хүнийг өөртөө дасгаж, ойр дотно болгохын тулд түүний хүссэн эмэггэй байж чадна гэдгээ нотлох хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд тантай дотносох болно. Эрчүүд дасаж, дотносохын өмнө бүсгүйчүүдээс дөрвөн чанар хүсдэг. Гэхдээ таны өчүүхэн үйл хөдлөл ч уг шалгуурт тэнцэх үгүйг шийддэг гэдгийг Та мэдэх үү?
ТАНЫГ ХАРЖ ХАНДАХ ХҮСЭЛ
"Чамайгаа байхад шийдэж чадахгүй, чадал хүрэхгүй асуудалд санаа зовох шаарддагагүй болдог" гэдгийг түүнд байнга ойлгуулахыг хичээ. Өөрөөр хэлбэл, Таны хувьд найз залуу тань бүхнийг мэддэг, бүгдийг чадагч "Superman" юм шүү гэдгийг далдуур мэдрүүлж бай. Гэхдээ энэ бол өөрийнхөө сул талыг үзүүл гэсэн үг биш.
Жишээ 1: Xuйx ажил олж өг:
"Үүнийг засаад, эсвэл хадаас хадаад өгөөч" гэх зэргээр ямар нэгэн ажил хийлгэ. Энэ нь эрэгтэй хүнд амжилт, эрч хүч мэдрүүлдэг.
Жишээ 2: Саналыг нь сонс:
Замын маршрут интернэтийн хамгийн сонирхолтой сайт ч байсан хамаагүй түүний саналыг байнга сонс. Мэдпэгийг нь үнэлдэг гэдгээ харуулна.
Жишээ 3: Зөөлөн материалтай хувцас өмс
Ноолуур, үслэг эддэл, торго зэргээр хийсэн хувцас эмэгтэй хүний зөөлөн чанарыг илэрхийлээд зогсохгүй хажууд чинь байгаа найзад тань өөрийнхөө хүчирхэг зан чанарыг илүү мэдрүүлдэг.
Жишээ 4: Хувцсыг нь өмс
Энэ нь тачаангуй харагдахаас гадна Та олон эрчүүд дотроос ганцхан түүнийг л сонгосон гэсэн утга илэрхийлдэг.
ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ХҮСЭЛ
Ямар ч эр хүнд жаргалтай хос болж, хэн нэгэнтэй дотноссоноор өөрийнх нь хараат бус байдал алдагдахгүй байх нь чухал. Тиймээс өөрийг нь сайн ойлгодог, байгаагаар нь хүлээж авахад бэлэн гэдгээ ойлгуулахын тулд өөрчлөгдөх шаарддагагүй, өөрийнхөөрөө байхад хангалттай гэдгийг ойлгуулаарай.
Жишээ 1: Гайхшруул
Олон нийтийн үйл ажиллагаанд заавал хамт явах ёстой гэсэн дарамтад эрчүүд үнэхээр дургүй. Тиймээс байнга болдог уулзалт,
олон нийтийн төлөвлөлт ажлаа түүнд тоочоод байх хэрэггүй. Таны чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг , хаана, хэнтэй байдгийг чинь бага мэдэх тусмаа түүнд оньсого мэт санагдаж, таныг бүр ч илүү сонирхох болно.
Жишээ 2: Сэтгэлээ хуваалц
ЭМЭГТЭЙ хүн гэхээр л хүүхэд, гэр бүл, хуримын бөгж мөрөөддөг гэсэн ойлголтыг үгүй болго. ХэрэвТа ч гэсэн энэ бүхнээс халширдаг бол тэр айдсаа хуваалцаарай.
Хэзээ ч уйдаахгүй байж чадна гэдгээ харуулахын тулд наад зах нь үснийхээ засалтыг үе үе өөрчил, жишээ нь өнөөдөр үсээ боосон бол маргааш задгай тавьж, нөгөөдөр нь шуу.
Жишэа 3: Түүний хувийн орон зайд бүү халд
Хувь хүний орон зай гэдэг эрчүүдийн халдашгүй байдлыг илэрхийлэгч хамгийн чухал үзүүлэлт. Гар утсыг нь шалгаж, ширээг нь ухахгүй байснаар орон зайд нь халдахгүй гэдгээ илэрхийлж байгаа гэсэн үг юм.
БУСДААС ОНЦГОЙ ХАРАГДАХ ХҮСЭЛ
Гаднаа хэдий онгироо байсан ч эрчүүд өөртөө итгэлтэй байдаггүй. Та итгэнэ үү байна уу өөрөө л мэд, үнэндээ тэд байнга хүндлүүлж, хэн нэгний хувьд хэрэгтэй хүн гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг.
Тэрбээр дэргэд чинь байхдаа өөртөө итгэлтэй байж чаддаг бол сэтгэлээрээ ч, бусдын хажууд ч танд өөрийн эрхгүй татагдах болно.
Жишээ 1:Түүнд баяр хөөр бэлэглэ.
Стресстэй үед нөхцөл байдлыг өөдрөгөөр өөрчилж, хөнгөн уур амьсгал оруулж бай. Сексийн үед хэн нэг чинь тэнцвэр алдвал инээ, тэнэг ч хамаагүй инээдмийн кинонд хамт яв.
Жишээ 2: Нийтэч бай
Тэдний зүүн тархи илүү хөгжсөн байдаг учраас спорт, арилжаа наймаа зэрэг зүйлд чадмаг байдаг. Харин олны дунд хүмүүстэй харилцах тал дээр тааруу байх нь элбэг. Тиймээс та нийтэч байж, олонтой харилцахдаа ямар ч асуудалгүй гэдгээ харуулж чадвал тэрбээр их үнэлэх болно.
Жишээ 3: Үнэтэй охин мэт аашил
Өөр хүний нүдээр Таныг хараад ямар үнэ цэнэтэйг чинь санах үе бий. Заримдаа Та өөрийнхөө од мэт гялалздаг газар руугаа хамт яв. Хэрвээ гургалдай шиг сайхан хоолойтой бол караокэ, уян налархай хөдөлгөөнөөрөө гайхагдцаг бол бүжгийн клубыг зорих хэрэгтэй. Эсвэл текний дэргэд өөрийг тань өдөөд байгаа танихгүй залуугаас халхалж, өөрийнхөө дэргэд зогсоо.
ТАВ ТУХТАЙ ОРЧИНД ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ХҮСЭЛ
Та хоёр хоорондоо төгс зохицдог гэдгийг батлах хэрэгтэй. Таны дэргэд байхдаа тухтай, өөрийнхөөрөө байж чадвал найз бүсгүйтэйгээ байгаа гэж бодохоос илүүтэйгээр "Би өөрийн дуртай зүйлээ хийж байна" гэж бодцог болно.
Жишээ 1: Гоёж гоодохдоо нээлттэй бай
Уруулаа будаж, энгэсгээ тавихыг чинь өөрөөс нь өөр эр харахгүй гэдгийг тэрбээр сайн мэднэ. Тиймээс улам дотносож, өөрийнхөөрөө байх орчныг бүрдүүлнэ.
Жишээ 2: Хамтдаа хоол xий.
Эр хүн хоолны дэргэд байхдаа окситоцин хэмээх даавар их хэмжээгээр ялгаруулдаг. Амттай хоол идэхдээ авдаг сайхан мэдрэмжтэйгээ таныг холбож бодох ханддага байдаг тул боломжтой үедээ түүнтэй хамт хоол хийгээрэй.
Жишээ 3: Хувийн орон зайдаа нэвтрүүл
Хүнсний дэлгүүрээс таны хэрэглэдэг бүтээгдэхүүн олдохгүй бол түүний хэрэглэж заншсаныг сонго.
Ингэснээр түүнд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Өвдгийг нь дэрлээд, тайван унтаж байгааг чинь харвал өөрт нь итгэдэг гэдгийг ойлгох болно.
Ням гариг сэтгүүл