Шинэ амрагтайгаа өнгөрөөх анхны шөнөө баримтлах дөрвөн дүрмийг дор дурьдлаа.
Нэгдүгээр дүрэм
Нэг нэгнээ болгоомжтой ажигла, чухам аль үйлдэл чинь амжилттай, аль нь амжилтгүй байгааг сайн ажиглаарай. Ингэснээр Та хамтрагчийнхаа юунд дуртайг мэдэх боломжтой.
Хэрэв таны залуу өөрт чинь таалагдахгүй үйлдэл хийвэл тэр дор нь зогсоо. Түүний шууг чанга атгаж, хийх гэсэн үйлдлийг нь зогсоо.
Дараа нь уруул дээр нь удаан үнс.
Учир нь эрчүүд эмэгтэй хүнийг догшин байхад дуртай. Ийм авир гаргаснаар өөрийнхөө юу хүсэж байгааг залуудаа амархан ойлгуулж чадна.
Хоёрдугаар дүрэм
Бие биеэ сайн мэдэхгүй учраас мэдээж эхний шөнө буруу үйлдэл хийчих вий, тэнэг үг хэлчих вий, миний биеийн галбир муухай санагдах вий гэсэн болгоомжлол хэн хэнд нь байдаг. Гэхдээ хэдий чинээ биеэ барина, төдий чинээ эвгүй байдалд ордог.
Тиймээс гол нь өөрийнхөөрөө байж болхи, таагүй үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, тухай бүрт нь сексийн уур амьсгалаа эвдэлгүйгээр засаж залруулах хэрэгтэй.
Жишээ нь: Хэрэв таны найз залуу тань хөхөвчийг чинь тайлах гээд чадахгүй байвал тайлахыг нь хүлээгээд суух хэрэггүй. Харин бага зэрэг инээмсэглээд "Би тусалъя, наадахыг чинь тайлахдаа би ч мэргэжлийн шүү" гээд цааш үргэлжлүүлээрэй.
Гуравдугаар дүрэм
Эрчүүд зөвхөн өөрийгөө боддог гэдэг зүгээр л ам дамжсан худал яриа. Үнэндээ ихэнх нь хамтрагчдаа таалагдаж байгаа үгүйгээ мэдэхгүй үедээ хэцүү байдалд ордог байна. Ялангуяа эхний удаа таны юунд дуртайг тэр мэдэхгүй учраас тааламжтай байгаагаа ойлгуулахаас бүү санаа зовоорой.
Дөрөвдүгээр дүрэм
Эхний удаа бол туршлагаа гайхуулж, эсвэл шинэ зүйл турших үе биш гэдгийг бүү март. Та хоёрын бие, сэтгэл хоорондоо дасан зохицож, бие биенээ ойлгоход хугацаа хэрэгтэй. Тиймээс шинэ туршилт хийхээр төлөвлөчихсөн бол түр хойшлуулаарай.
Ням гариг сэтгүүл