Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай өгүүлэх “Тасам” хэмээх цуврал баримтат нэвтрүүлгийн 12 дугаарыг та МҮОНТ-ээр үзсэн байх. Тэгвэл энэ нэвт рүүлэг Уран зургийн галерейд үргэл жилж байна. Энэ нь “Монголын төлөөх зүрх бүхэнд” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Дээд монголчууд, Цагаан монголчууд, Шинжааны монголчууд, Дуньсиан монголчууд, Турк дэх монголын дурсгалууд, Афганистан дахь Хазара монголчууд болон Монголын эзэнт гүрний үеийн Ил хаант улс буюу өнөөгийн Иран дахь “Монголын үе”-ийн алдарт дурсгалуудтай холбоотой бүтээлүүд багтжээ.
Нээлтийн үеэр ШУА-ийн ерөн хийлөгч Б.Энхтүвшин, Хас банк ны гүйцэтгэх захирал М.Болд нар үг хэлж, үндэсний урлагийн “Аялгуу” хамтлаг болон Монгол костюмс компанийнхан “Эзэнт гүрэн” загварын үзүүлбэрээ сонирхууллаа. Энэ үеэр тархан суурьшсан монголчуудад зориулсан www.tasam. mn цахим хуудас нээлтээ хийсэн юм. Өчигдөр нээлтээ хийсэн гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.