Рэппер Цэцээгийн дөрөв дэх цомог энэ сарын 9-нд мэндлэх гэж байна. “2012”, “Халзан толгой хоёр соёо” зэрэг өмнөх бүтээлүүд нь “Hi-Fi mega store”-оос гаргадаг шилдэг борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтад нэлээд хэдэн хоногийн турш тэргүүлж байсан “Нийслэл хүү” нэртэй түүний шинэ цомог нийслэл
хотынхоо өнгө үзэмж, цэвэр байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлсэн өнгө аястай байх аж. Нийт 16 дуу багтсан цомгийн өдөрлөг Циркийн өмнөх талбайд гудамжны худалдаа хэлбэрээр болох бөгөөд цагаан цамцтай ирсэн хүн бүрт “Нийслэл хүү”-г хямдралтай үнээр авах боломж тохиох аж.
Түүнчлэн эл арга хэмжээний үеэр Цэцээгийн шинэ дууны клипийн зургийг авч, өдөрлөгт ирсэн хүмүүсийг хамруулах гэнэ. Сонирхуулахад, “2012” цомгоос олсон бүхий л орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зориулна хэмээн амлаж байсан тэрбээр БНСУ-д үзлэг оношлогоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа Т.Маргад хүүгийн эмчилгээний зардалд хандивлажээ.