Азийн олон улсын хүүхдийн кино наадам ирэх арванхоёрдугаар сард Япон улсын Кагошима хотод болно. Тус наадамд анх удаа монгол хүүхдүүд оролцох боломжийг Японы Элчин сайдын яамнаас олгохоор болжээ. Тиймээс яамныхан Радио, телевизийн дээд сургуультай хамтран ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчдын дунд богино хэмжээний кино бүтээх уралдаан зарлалаа.
Кино бүтээл “Гэр бүл” гэсэн сэдэвтэй бөгөөд үргэлжлэх хугацаа гурван минут гэнэ. Бүтээлийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл Радио, телевизийн дээд сургууль дээр хүлээн авах бөгөөд шилдэг есөн бүтээлийн эзнийг тодруулж Японд болох Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцуулах аж.
Ингэхдээ тус есөн хүүхдийн Японд зорчих, болон очоод байрлах зочид буудлын зардлыг тус улсаас 100 хувь даах гэнэ. Эл уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.rts.edu.mn цахим хуудаснаас аваарай.
Д.ЭРДЭНЭ