Америкийн Иллинойсийн их сургуулийн сэтгэлзүйчид “Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болох уу?” нэртэй 132 орны 136.000 хүн хамруулсан томоохон судалгаа хийжээ. Сайн дурын багийнхан дэлхийн өнцөг булан бүрт очин утсаар ярих, ярилцлагын хэлбэрээр уг судалгааг явуулсан байна. Эдийн засаг, нийгмийн түвшин,
зан заншил, нас хүйс гээд бүх талаараа ялгаатай ч хүмүүсийн дийлэнх хувь нь мөнгө аз жаргалыг бүтээдэг гэдэгтэй санал нэгджээ.
Б.ОЮУТАН