Үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээг уриалан уран бүтээлээ хийдэг Монголын анхны рэп хамтлаг “Хар сарнай” 18 нас хүрчээ. Тэд энэ баяраа Үндэсний их баяр наадмын үдэш ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдэж төв талбайд болох “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр “Миний эх орон” бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ. “Миний нутаг”, “Хас”, “Хүннү гүрэн”, “Монгол улсынхаа төлөө зүтгэе”, “Бүтээнэ, сөнөөнө”, “Дайтах ч болно, мөргөх ч болно”, “Тийм биз дээ”, “Шөнийн охин” зэрэг “Хар сарнай” хамтлагийн бүх цаг үеийн хит болсон шилдэг дууг энэ үдэш сонсох боломжтой.
Түүнчлэн “Эх орныхоо төлөө дуулахад бусдаас мөнгө авах шаардлагагүй” гэж Амараа, Маадай хоёр бодсон учраас ойн баярын тоглолтоороо өндөр үнэтэй тасалбар худалдаж шоу хийхийг хүсээгүй гэнэ.
С.СЭРГЭЛЭН