Уран хатгамалчдын улсын II уралдаанд ирсэн бүтээлүүдээр өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гарна. Тус уралдаан энэ жил нийслэл хотноо болж байгаа бөгөөд анхдугаар уралдаан нь 2005 онд Дархан хотод болсон юм. Энэ уралдаанд 200 гаруй уран хатгамалчид долоон төрөлд өрсөлдөж төрөл тус бүрт дөрвөн байр шалгаруулах юм байна. Улаанбаатар хотоос 100 гаруй бүтээл, Дархан, Орхон, Дорнод, Баянхонгор, Дорноговь аймгийн уран хатгамалчид бүтээлээ ирүүлжээ. Тэргүүн байрт шалгарагсан хүнд Мигма Элекмтроникс компанийн үйлдвэрлэсэн компьютер бэлэглэх юм байна.