“Bugatti Veyron”-ний сайжруулсан шинэ хувилбар 431 км/цаг хурдалж, “Гиннес”-ийн амжилтын номд бичүүллээ. Үүнээс өмнө хамгийн хурдан төмөр хүлгээр 2007 оны SSC Ultimate Aero 411 км/цагийн амжилтаар шалгарч байсан гэдэг.
“Bugatti”-ийн шинэ бүтээгдэхүүний сорилтыг “Volkswagen”-ий туршилтын талбайд явуулсан бөгөөд нисгэгч Пьер Хэнри Рафанел жолоодож, шинэ дээд амжилт тогтоосон хэмээн “Telegraph” өчигдөр мэдээллээ.
“Bugatti”-ийн ерөнхий инженер Вольганг Шрайбер энэ тухайд “Би шинэ хувилбарынхаа дундаж хурдыг 422 км/цаг байна гэж тооцоолж байсан. Харин өнөөдөр үүнээс ч илүү амжилт үзүүлэх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээ баталлаа” гэжээ.