Улаанбаатар хотноо зохион байгуулсан олон улсын “TV miss international-2010” уралдаан амжилттай болж, өчигдөр өндөрлөлөө. Телевизийн хөтлөгч болох хүсэлтэй монгол, орос, япон охид, бүсгүйчүүд оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэг боловсролоороо уралдаж, үндэснийхээ шилдэг таван оролцогчийг шалгаруулсан юм. Тухайн улсуудаас шалгарсан шилдгүүд Улаанбаатарт өрсөлдөж, Гран прийн эзэн тодорсон. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд ирэх ёстой байсан Японы охид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадаагүй
учир монгол, орос бүсгүйчүүд өрсөлдөж, ОХУ-аас оролцогч тэргүүн байр эзэллээ. Удаах хоёр байрт Монголын Б.Ханд, Д.Долгион нар оров. Тэргүүн байрын эзэн Дарья Макеева “Miss world-2010” уралдааныг үзэх эрхтэй болсноос гадна гурван орны телевизэд дадлага хийх юм.