Сүх жанжны талбай баярын орой “чичирхийлэв”. “Хар сарнай” хамтлаг байгуулагдаад 18 жил болсноо тунхагласан талбайд ирсэн “галзуу” фэнүүд нь их жанжны талбайг ийн “нураах” дөхсөн юм. Түүнчлэн “Сүнс”,
“Дижитал”, “Эрх чөлөө” хамтлаг бүрэлдэхүүнээрээ дахин тайзан дээр гарч энэ оройг улам доргиов. Амараа,
Маадай хоёр ер нь хөгшрөх шинжгүй ээ. Хэзээний л үсэрч, цовхорсон хэвээр.
Амьд хөгжмийн хэмнэлд доргисон залуус тайз руу түрж, эмх замбараагүй байдал үүсгэх вий гэж болгоомжилсноос цагдаагийнхан 10 метрийн зайтай хүрээ татсан байлаа. Хип хоп урсгал, амьд хөгжим, реп бүжгийг Монголд дэлгэрүүлж, залуусыг байлдан дагуулж, охидын шүтээн болж явсан “Хар сарнай”-н ойн тоглолт дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд хурсан олонд уйдах зав өгсөнгүй.
Д.ЦЭЦЭГ