Энэ удаагийн зочноор Боловсрол телевизийн сэтгүулч, нэвтрүүлэгч
Г. Оюунбатыг урилаа.
Таныг "СЭРЖ БУЙ МОНГОЛ..." гэдэг цомог гаргасан гэж сонслоо. Яагаад гаргах болов оо?
-Би 1998 онд 10-р ангиа төгсөөд телевиз гэдэг их айлд ороод туслах найруулагчаас эхлээдл ажилласан даа. Дараа нь радио, телевизийн тогоонд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилласан.
Ингээд бодохоор би аль хэдийн 11 жилийг энэ салбарт зориулжээ. Энэ хугацаанд би хүнд аливааг ойлгуулан хэлэх чадвартай болсон. "Хэн ч онгойлгоогүй хаалга зэвэрдэг, байнга ашигладаг түлхүүр гялалздаг" гэсэн
Хүн өөрийн чадсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах хэрэгтэй гэж бодсон. Мөн энд тэнд маш олон арга хэмжээ хөтөлж байхад өөрт гоё санагдсан үгнүүдийг байнга тэмдэглэж авдаг байлаа. Тэдгээр үг надад ухаарал хайрладаг. Тэгээд л яагаад ийм цомог гаргаж болохгүй гэж бодоод хийсэн.
Эхлээд "Мөнхийн тэмүүлэл" гэдэг нэрлэсэн ч хүчтэй байж чадаагүй. Тэгээд "СЭРЖ БУЙ МОНГОЛ ..." хэмээх нэрийг өгсөн дөө. Энэ цомогт "Хүний амьдралын хамгийн их нөлөөлдөг 11-н зүлийн талаар хөндсөн юм. Тухайлбал сэтгэл гэж яг юу вэ? Түүний хүч чадпын тухай өгүүлсэн.

-Энэ нэрийг сонсоод таныг нэлээд үндэсний үзэлтэй, тал бүрийн мэдлэгтэй гэж бодогддоо.
-Хүн болгонд үндэсний ухамсар
Тэд 800 жилийн өмнө төрсөн бол "Морин дэл дээр тахир сэлмээр нумлаж явах байсан" гэж хэлдэг. Монголчууд түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж чадсан гэдгийг мэдэрчихээд одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг нь буруу юм. Өнөөдрийн энэ мэдрэмж хамгийн чухал.
-Би затуучуудад зөвлөхийг боддог. 21-р зуун мэдээллийн зуун.Та өөрийнхөө зорилгын нэг том далавчийг хэвлэл мэдээллийн салбар болгоочээ.
Та эмч эсвэл инженер байж болно. Гэхдээ нийгэмдээ зориулсан тэр чиглэлийнхээ зүйлийг хэвлэл мэдээллээр дамжуулж хүргэх хэрэгтэй. Миний хувьд зорилгодоо хүрэх томоохон далавч нэвтрүүлэгч мэргэжил байж чадсан. Гэхдээ би өөрөө хүсээд дайрсан юм биш ээ.
Тийм л хувь тавилантай байсан байх. Миний аавын төрсөн ах нь Гончигжавын Чулуунбат гэж Монголын радиогийн нэвтрүүлэгч хүн бий. Тэр хүний дуу хоолой одоо хүртэл радиогоор сонсогдцог.
Өглөө 5 цагт босоод л ажшшаж эхлэнэ дээ. Орныхоо доор усан сан байдаг ч болоосой гэж боддог байсан шүү. Тэр хүний хөдөлмөр ч амьдралыг хараад бахархах сэтгэл төрсөн. Тэгээд л нэвтрүүлэгч болох зам руу эргэлт буцалтгүй орсон.
-Сүүлийн үеийн нэвтрүүлэгчид таны бодлоор ямар байна вэ?
-Нэвтрүүлэгч, хөтлөгч хоёрын хооронд том ялгаа бий. Хүмүүс намайг “хөөе хөтлөгч ах аа” гэж дууддаг. Би нэвтрүүлэгч гэж дуудуулах дуртай. Нэвтрүүлэгч гэж хэлэгдэх хүн ховорхон. МҮОНРТ, UBS-д байдаг. Хоёр юм бичээд сэтгүүлч болчихдоггүй, хоёр мэдээ уншаад нэвтрүүлэгч болчихдоггүй.
Нэвтрүүлэгч гэх нэрийг амархан авдаггүй.
-Та UBS-ийг орхиж Боловсрол телевизэд ажиллаж байна. Өөр салбарт хүчээ үзэх бодол бий юу?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын хүндавхарнийгмийнажилтанбайгаасай гэж боддог. Нэг үеэ бодвол энэ салбар бусдыг уриалж, өөрсдөө ажил зохион байгуулдаг болжээ.
Жишээ нь: UBS. Хэвлэл мэдээллийн сачбарт ажиллаж байгаа хүн гээд компьютер эсвэл эфирийн ардаас өндийдөггүй хүн байж таарахгүй.
-UBS-ийн өглөө хөтөлбөрт та хүний дотоод ертөнц рүү хандсан аястай үг их хэлдэг байсан шүү.
-Би UBS-ийн өглөө хөтөлбөрт ажиллаж байх даа найруулагчтайгаа муудалдцаж байлаа. "Өглөө хүнийг эрч хүчтэй болгох байтал чи яруу найраг ч юм уу нэг тийм уйтгартай уянгалаад байх юм гэдэг байсан.
Миний бодлоор өглөө хүн сэрээд, орилж, хашгирсан нэвтрүүлэг үзсэнээс илүү тайван зүйл харж, сонссон нь дээр. Тийм ч учраас хүнд ухаарал хайрласан үгс хэлэх дуртай.
-"Боловсролд ажиллах уу?" гэж хэн нэган танд санал тавьсан юм уу эсвэл...
-Боловсрол телевиз "Боди" груп-пийн охин компани. Тэнд миний зарим найзууд ажилладаг. Ер нь Боловсрол телевизийн хувийн студи- тэй
нээлттэй ажилладаг менежмент надад их таалагдсан.

-Телеизийн мэдээг ажихад сайнаас илүү саар зүйл олонтой. Олныг хамарсан үйл явдал биш л бол хүний хөгжилд нөлөөлсөн асуудлуудыг төдийлөн авч хэлэлц-дэггүй. Цаашдаа Боловсрол телевиз өөрийн гэсэн өнгө аястай мэдээтэй болох уу?
Болно оо. Тун удахгүй.
Таны хувьд телевизийн хамгийн мэдрэмжтэй нэвтрүүлэг юу вэ?
-Далай багшийн сургааль дотор "Хааяахан ч гэсэн өөрийн хийдэг ажлын үнэ цэнийг бусдад хэлж бай." гэсэн байдаг. Хүн өөрөө өөрийгөө үнэлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Би өөрийнхөө бэлтгэсэн нэвтрүүлгийг мэдрэмжтэй гэж боддог. Анх МҮОНТ-д "Хичээлийн дараа", 'Телэх сүлжээ" гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа.
Дараа нь UBS -д өглөө хөтөлбөрийг бэлтгэдэг байсан. Харин одоо "Миний блог" гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Эдгээр нэвтрүүлгүүдээ мэдрэмжтэй гэж боддог шүү. Бас бусад сэтгүүлчдийн олон нэвтрүүлгийг ч үнэлдэг. Жишээлбэл: Золжаргал ахын бэлтгэсэн нэвтрүүлгүүд байна. Үнэхээр хөдөлмөрлөж чадсан хүн дээ. Телевиз дээр 5 цагт ирчихээд л англи үг цээжлээд суудаг байсан.
-Сүүлийн үед хувийн телевизүүд олширлоо. Таны бодпоор Тэд сайн ажиллаж чадаж байна уу?
-Би үзэгчдээ хайран цагаа телевизэд бүү үр гэж хэлмээр байна.
Телевизүүд мэдээний болон техникийн ажилчидтай ерөнхийдөө цомхон бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Нэвтрүүлгүүдээ гадны студиэс авах нь зөв өө.
Телевизийг үзэхгүй хүн үгүй болжээ. Ялангуяа хүүхдүүд их үзэж байна. Иймд зарим телевизүүдийг ёс суртахуунтай байгаасай гэж боддог.
-Та афоризм их хэлдэг. Үнэхээр афоризм хүний амьдралд нөлөөлдөг үү? Зарим хүмүүс дэмий үг гэх нь ч бий.
-Нөлөөлнө. Хүн өөрийн амьдралаа хэр мэдэрч байгаасаа л шалтгаална. Монгол хүнд дорнын сэтгэлгээ, өрнийн соёл хэрэгтэй.
“Хайртай” хүүгээ бүү эрхлүүл, “Хайртай морио бүү ташуурд” гэсэн үгийг зөвхөн Монголчууд ойлгоно. Бидэнд дорнын мэдрэмж байх хэрэгтэй.
Гэхдээ туйлширч болохгүй. Өрнөдөд ч гэсэн авууштай зүйл байна. Түүний нэг нь Афоризм. Өнөөдөр Барак Обама орчин үеийн афоризм хэрэглэснээрээ хүмүүсийг уриалж чаддаг.
-Өдөр болгон санаж явдаг афоризм тань юу вэ?
-"Би амьдралынхаа алхам бүрт ухаантай байхыг хүсдэг" энэ үг огт санаанаас гардаггүй юм.
-Таныг "Хөх цэрэг" аяллалыг зохион байгуулалцаж байгаа гэж сонслоо.
-Өнгөрсөн жил багшаар явж байсан. Энэ жил нээлтэнд нь оролцож үг хэллээ.
-Та аялалын үеэр хүүхдийн амь аварсан гэсэн. Яаж аварсан юм бэ?
-Усанд живж байсан хүүхдийг аварсан. Миний хариуцсан багийн хүүхэд л дээ.
-Ер нь сайн дурын үйл ажил-лангаануудад идэвхитэй орол цож, хөтөлж байсныг тань олон удаа харсан. Тэр болгон нэвтрүүлэгчид хөтлөөд байдаггүй. Тэгэхээр та нэлээн чих зөөлөнтэй нь юм болов уу?
Анх намайг энэ үйл ажиллагаанд урихад нь баярладаг байсан. Одоо бол зарим нэг хүмүүс үйл ажиллагаагаа авруулахаар дууддаг болсон.
Би үүнд их дургүй. Хөтөлбөр гэж гуравхан үгтэй цаас баричихаад ирдэг. Тэгэхээр нь өөрөө хөтөлбөрөө бичээд зохион байгуулалтыг нь боловсронгуй болгохоор "Өө яг зөв, харин тийм. Бид зөв хүнээ сонгосон байна" гэдэг. Иймэрхүү үйл ажиллагааг хөтлөмөөргүй санагддаг.
-Олон хүмүүс таны гэр бүлийн тухай мэдэхийг хүсдэг. Энэ талаар...
-Би сайхан ханьтай, хөөрхөн хоёр хүүтэй.
-Эхнэр тань ямар мэргэжилтэй
вэ?
-Тийм. Утга зохилолын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Мөнхзул гэж бүсгүй бий. Адилхан сэтгүүлч болохоор намайг их ойлгодог.
Та хэр сайн аав бэ? Хүүхдүүддээ цаг зарцуулж чадаж байна уу?
Сайн аав байхыг хичээдэг. Би цомогтоо гэр бүлийн тухай зөвлөгөө оруулсан болохоор өөрөө биелүүлдэг.
Байх хэрэгтэй шүүдээ. Энэ асуултанд , миний хань магадгүй хоёр хүү маань хариулах боловуу. Хүүхдүүд маань надад хайртай болохоор сайн л гэж хэлэх байх. /инээв/
-Солонгосын олон ангит кино болон амьдрал дээр хосууд бие биенийгээ өдөр бүр л "Хайраа" гэж дуудах болжээ. Нийгмийн энэ хандлага таны хувьд?
-Солонгос кино гэснээс би олон ангит киноноос болоод эхнэртэйгээ муудалцаж байсан юм. Яахав гэртээ хүүгээ харж байгаа хүн телевизээ л үзнэ шүү дээ. Бараг л телевиз рүү нь утасдаад загнамаар санагддаг. Харин хайраа гэж дуудах нь буруу биш. Сайхан шүү дээ. Би ч гэсэн "Миний хайраа, хонгор минь" гэж дууддаг.
-Олон хэлбэл улиг болно гэдэг дээ.
-Яадгийм бэ. Улиг болгож харж байгаа хүнд өөрт нь л учир байна. Би тэр хүнд "хөөе нөхөр, чи азтай байна" гэж хэлнэ шүү.
-Эр хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ?
-Ноён нуруутай л байх ёстой. Өөрийнхөө амьдралыг авч явж чаддаг байх хэрэгтэй. 'Та бага мөнгөтэй бол их ухаантай байх хэрэгтэй" гэдэг. Мөнгөөр бүх зүйлийг хэмжиж харна гэсэн санаа биш л дээ. Гэхдээ мөнгийг хүндэлж чаддаг бас олж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа эр хүн.
-Та залуухан захирал. Олон хүнийг удирдана гэдэг хэцүү. Удирдагчинй хувьд таны барим-талдаг зарчим юу бэ?
-Багийн зарчим. Ер нь ажилд ороход "таны сонирхдог спорт "
-Сайхан ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Амьдралд саар зүйлс хэдий олон ч. Хүн өөрөө сайн сайхан зүйлсийг хийж явбал хүсэж буй тэр бүхэн нь аяндаа бий болно гэдэгт итгээрэй.
Н.ХАНГАЙЦЭЦЭГ
Ням гариг сэтгүүл 2010.06.27