МҮОНТ-ийн уран бупгээл "Хэцуу анги" олон ангит киноны Сунжид багшийн охин Зулаагийн дурийг бутээсэн, СУИС-ийн кино драмын ангийн IV курсийн оюутан А.Ганчимэгийг "Залуус" буландаа урилаа.
-Өөртэй чинь уулзах гээд зориод иртэл шалгалт, шүүлэг эхэлчихсэн ид завгүй байх чинь?
-Тийм ээ. Энэ жил сургуулиа дүүргэх учраас хавар хамгаалах дипломын ажлаа хийгээд завгүй гүйж явна.
-Ямар сэдвээр хамгаалах юм бэ?
3,4-р курстээ Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаярын "Гэгээ" жүжгийг ангийнхаа хамт олонтой сургуулийнхаа тайзан дээр тоглохдоо найман настай Жасрай хэмээх эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Энэ дүрээрээ дипломын сэдвээ хамгаалах юм.
-"Хэцүү анги" кино зурагтаар гарсан үеэс Зулаагийн дүр залуусын сонирхлыг их татсан шүү?
-Энэ кино зурагтаар гарч байх явцад хүмүүсийн сэтгэлийг татаж байгаа нь мэдрэгдэж байсан. Намайг гадуур явж байхад сургуулийн хүүхдүүд, үе тэнгийн залуус "Зулаа" гээд дуудахаар өөрийн эрхгүй эргээд харчихна. Аав ээжээс хайрласан нэрээ сүүлийн үед мартаад байгаа.
Хүмүүс "Билгүүн та хоёрын хоёр өөр орчинд өссөн амьдрал, бас нэг нэг рүүгээ тэмүүлсэн аз жаргалтай хайрын хэсэг гарахаар инээд хүрээд байдаг юм.
Чиний дүр их гоё шүү" гээд хэлдэг. Хэдий Зулаа амьдралын хүнд хэцүүг туулсан ч хөгжилтэй, сэргэлэн, ухаантай охин. Монголд ийм охин зөндөө байгаа, түүнийг киноны дүрээр илэрхийлж гаргасан.

-Киноны дараа томоохон нэр хүндтэй байгууллагууд реклам, сурталчилгаандаа тоглуулах санал их тавьсан гэл үү?
Мобиком корпорацийн сурталчилгаанд Билгүүн бид хоёр тоглосон. Дараа нь Скайтел компани тоглуулах санал тавьсан. Одоохондоо ирж буй саналуудаас татгалзаж байгаа. Эхлээд сургуулиа дүүргээд, дипломоо гардаж авъя. Дараа нь
тайзан дээр ямар нэгэн дүр бүтээж, уран бүтээлийнхээ замыг өөдрөг эхлүүлье.
-Энэ киног үзэгчид бодит амьдрал мэт хүлээж авсан байна лээ?
-Миний ээжийн дүрд тоглосон Саранцэцэг эгчид олон хүн "Сүнжид багш аа таныг дэмжиж байгаа шүү. Сэтгэлээр битгий унаарай" гээд урам хайрласан.
Билгүүн бид хоёрыг салчихсан байх хэсгийг үзчихээд, охид "Билгүүн ахыг уучлаач. Танд хайртай шүү дээ. Та хоёр үнэхээр гоё хос" гээд утас руу мессэж их бичдэг байлаа.
Одоо ч гэсэн энд тэнд тааралдсан залуус танимхайрч ирээд л "Билгүүн та хоёр кинод тоглосон шигээ амьдрал дээр үерхэж нөхөрлөдөг гэл үү" гээд асуудаг. Би Зулаагийн дүрд их хайртай.Нэг удаа ээж минь хайраасаа болоод шаналж байгаа хэсгийг зурагтаар үзчихээд уйлчихсан. Хэдий кино ч охиноо өрөвдсөн байх л даа.
-Амьдрал дээр Билгүүн шиг залуу хайртай болчихвол ямар сонголт хийх вэ?
-Энэ тухай огт бодож үзээгүй шүү. Хэлэхэд үнэхээр хэцүү юм байна. Нэг талаасаа хайрласан залуу маань ээжийг минь элдвээр хэлж доромжлох юм бол гомдмоор, нөгөө талаасаа хайртай хүнээсээ салж, хагацана гэдэг сэтгэлийн зовлон, хэцүү шаналал мэт санагдаж байна.
Ямар ч байсан хэн хэнээс нь салахгүй байх аа. Нэг хэсэгтээ зан, чанарыг нь сайн танихын тулд нэлээн сорих байх. Киноны дунд хэсэгт Зулаа "Навсгар ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь. Ээжийнхээ талд байя" гэж шийдээд, Билгүүнээс холддог шүү дээ. Гэхдээ бидний хайр сэтгэл бүтэж, аз жаргалаар дүүрэн өндөрлөдөг биз дээ.
-Залуу хүнтэй уулзаж байгаа болохоор хайрын тухай асуулгүй өнгөрч чадахгүй нь ээ?
-Хүн амьдралдаа хэд ч дурлаж болно. Харин хайрлаж амьдарна гэдэг зүрх сэтгэлийг энэрэх сэтгэлээр хөглөдөг аз жаргал байх.
-Найз залуутай юу?
-Үгүй ээ.Одоохондоо надад сургуулиа амжилттай дүүргэх л чухал байна.
-Хэн нэгэн чамд дурлаад, сэтгэлийнхээ үгийг хэлбэл хэрхэн хүлээж авах вэ?
Үеийн залуус “чамтай танилцмаар байна” гэсэн санал тавьдаг л даа. Надад хандаж байгаа сэтгэлийг нь хүндлээд “баярлалаа” гэдэг. Түүнээс биш холбоотой байдаггүй.
-Ирээдүйн ханиа ямар байгаасай гэж боддог вэ?
-Учиргүй сайхандарайлаг байгаасай гэж хүсэхгүй ээ. Хамгийн гол нь халамжтай, ухаантай, зоригтой, зорилготой, бодол нь уужуу, сэтгэл нь өөдрөг залуу байгаасай. Надад хэт дуугүй, ноомой залуус таалагддаггүй.
-Хайр сэтгэлд минийх, чинийх гэх өмчлөл байх ёстой
юу?
-Бага зэрэг байх ёстой гэж бодож байна. Хайртай хүний тань хүсэл, мөрөөдөл өөрт тань ч гэсэн хамаатай болно биз дээ. Хэт их өмчлөөд, хааш нь ч гаргахгүй бариад байвал харин ч зугтахын түүс болдог байх. Тэгэхээр хайр, хар хоёрын жор таарсан байх ёстой болов уу.
-Залуу насаа юутай зүйрлэдэг вэ?
-Хүний залуу нас ид хийж, бүтээдэг оргил үе. Ямар сайндаа эрч хүч, эр зоригийг нь үнэлж Талзуу барын аманд гараа дүрэхээс ч буцахгүй" гэж зүйрлэж хэлсэн байх вэ.
Зарим залуус "Залуу насандаа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж өнгөрөөнө" гэж ярьдаг. Мандаад жаргах нар шиг тийм богинохон агшныг үр бүтээлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, харамсахгүйгээр сайхан амьдарч өнгөрүүлэх хэрэгтэй. Миний хувьд амьдралын урт замд хөл тавих насандаа ойртож л явна.
-Амьдралын тухай бодож үзсэн үү?
-Амьдрал нэг бодлын таашгүй оньсого, нөгөө бодлын аз жаргалыг бэлэглэгч амьдралын ширгэшгүй ундарга ч юм шиг. Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй байдаг юм шиг ээ. Сайхан сэтгэлтэй явбал бүх зүйл аяндаа бүтнэ гэж боддог. Амьдрал олон салаа замтай, хаагуур нь замнахыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хөл тавих анхны гараагаа зөв эхлэх хэрэгтэй.
Миний уншсан "Нууц" хэмээх номонд "Бодол бүхэн биелдэг" гэсэн гурван үг байдаг Хүн сэтгэл, бодлоороо амьдардаг шүү дээ. Муу зүйлээс илүү сайныг түрүүлж боддог байх хэрэттэй.
-Аз жаргалд мөнгөний оролцоо заавал байх ёстой юу?
-Тодорхой хэмжээгээр мөнгө байх ёстой. Сэтгэл ханамж, тайван амьдрал, хайр сэтгэл, дуртай ажил гээд олон зүйл аз жаргалыг бий болгодог байх. Хэрвээ аз жаргалыг хол гэж бодвол хол, ойр гэж бодвол ойр байдаг. Харин баяр, баяслыг дэргэдээсээ мэдэрч чадвал жаргал юм.
-Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг үнэнээр нь тодорхойлооч?
-Өөрийхөө тухай сайн хэлж мэдэхгүй байна. Найз нөхөд минь нээлттэй зантай, шударга үгтэй, цайлган гэж хэлдэг л юм. Хэнийг ч ялгаварлалгүй харилцаж чаддаг чанар давуу тал
-Уучлаарай, өөрийн тань ярьж байгаа зүйл надад нэг л таалагдахгүй байна" гээд шууд хэлчихдэг. Хүний хэлсэн хатуу үг, шүүмжлэлд төдийлөн гомдоод байдаггүй. Харин хайртай, хүндэлдэг дотнын найз минь гомдоовол уйлах байх
-Эмэггэй хүн бардам байх зөв үү?
-Үүнтэй санал тэр бүр нийлдэггүй. Бардам зангаас илүү өөртөө итгэлтэй, өөдрөг байх ёстой гэж боддог.
-Чамд итгээд найзууд чинь нууцаа ярьдаг уу?
-Ярьдаг. Нэгнийх нь нууцыг нөгөөд нь хэлдэггүй. Санамсаргүй байдлаар ам алдчихсан тохиолдол ч байдаггүй. Зүйрлээд хэлбэл түлхүүр таарахгүй цоожтой авдар л гэсэн үг.
-Эрчүүдийг юугаар нь илүү дүгнэх дуртай вэ?
-Хүнтэй харилцаж байгаа зан чанар, бие авч яваа соёл, амьдралын ухаанаар нь дүгнэдэг. Ардын жүжигчин АДолгор гуайн дуулдаг "Эр хүн" дуунд
".. .Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй" хэмээн өгүүлдэг дээ. Эр хүний ухаалаг зан амьдралыг авч явдаг гэж боддог.
Г.Батцэцэг
Ням гариг сэтгүүл 2010.01.03