Эрчүүдийн зургаан айдас
1. Хайртай хүнээ алдахаас. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Харин хайр сэтгэлээ аль болох ойрхон илэрхийлэх хэрэгтэй. Бэлэг өгөх эсвэл би чамд хайртай гэж хэлж байхад л болох аж.
2. Ядуурлаас. Энэ айдас нь таныг санаачлагатай байхад саад болдог. Өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаас сална.
3. Шүүмжлэлээс. Энэ айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Ганцхан намайг шүүмжилж байна гэж бодохоо больсон цагт л энэ саадыг давж чадна.
4. Өвдөж зовохоос. Өвдсөн ч бие муу байна хэмээн бодохоо болих хэрэгтэй.
5. Хөгшрөхөөс. Эрчүүд хөгшрөхөөр хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Энэ нь амьдралын хууль гэдгийг ойлгож энэ бодлоо орхих хэрэгтэй.
6. Үхлээс. Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Завгүй хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй.
Английн сэтгэлзүйчдийн явуулсан судалгаагаар эрчүүдийн сэтгэлийг
1. Жавхаалаг төрхтэй бүсгүйчүүд ихэнх саналыг авч
2. Хүүхнүүдийн том хөхийг илүүд үзэж
3. Урт сайхан хөлийг тэсвэрлэн сууж чаддаггүй бол
4. Тэгш сайхан нурууг
5. Том давхраатай нүдэнд тун ч тааламжтай ханддаг гэж ээ.
Харин үсээ ургуулж, задгай тавьсан хүүхний төлөө эрчүүдийн 49 хувь нь саналаа өгч, тийм бүсгүйг нэлээд тачаангуй хэмээн үздэг аж. Тэд бас гялалзсан хар үстэй хүүхнүүдийг үнэлдэг байна.
Эрчүүд үргэлж л төөрөлдөж явдаг гэнэ. Харин тэд юунд будилдаг юм бол.
1. Махлаг эр хүн хүүхнүүдэд таалагддаг гэж боддог нь хамгийн том төөрөгдөл.
2. Эрчүүд өөрсдийгөө царайлагт тооцдог бол эмэгтэйчүүд арван эр хүнээс нэгийг нь л царайлаг гэж үздэг.
3. Эр хүний сонсох эрхтэн нь эмэгтэй хүнийхээс дутуу хөгжсөн байдаг.
4. Эрчүүд сексийн дараа ядарч зүүдний ертөнцөөр аялдаг.
5. Гэртээ сууж, хүүхдээ асрах дуртай эрчүүд тун ховор. Ердөө 65 хувь нь л гэрийн ажилд бага тусалдаг.
6. Дөрвөн эрэгтэй тутмын нэг нь өдөрт хэд хэдэн удаа сексийн тухай боддог.
7. Жолоо барьж буй бүсгүйн хажууд суугаа эр хүн дотроо эмзэглэж, давуу байдлаа алдсандаа гонсойдог.
8. Эрчүүдунтаж сэрснийхээ дараа секс хийх сонирхолтой байдаг. Учир нь өглөөний 5-8 цагийн хооронд эрэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ ихэсдэг.
9. Эрчүүд тохиолдлын харилцаанд амархан автдаг хэрнээ "хайргүй хүнтэй унтаж чадахгүй" хэмээн худлаа ярьдаг.
ХҮҮХЭД УЙЛАХАД ЭРЧҮҮДИЙН ЦУСНЫ ДАРАЛТ ИХЭСДЭГ
Хүүхэд уйлахад эрчүүд яаж ханддагийг Америкийн сэтгэлзүйчид туршилт хийж судалжээ. Залуу аавыг дэлгэцийн өмнө суулгаж, бичлэг үзүүлсэн байна.
Нялх хүүхэд эхлээд тайван хэвтэж байснаа өлгийгөө шөргөөж эхэлжээ. Үүнийг харж суусан залуу ч мөн тайван бус болжээ.
Хүүхэд уйлж эхлэнгүүт залуугийн судасны цохилт түргэсч, цусны даралт нь бага зэрэг ихэссэн байна. Ийм туршилтыг 100 эрэгтэйд хийсэн бөгөөд бүгд адилхан сэтгэл нь тайван бус байжээ.
Эрчүүд ч бас эмэгтэйчүүдийн адил хүүхэд уйлахад сэтгэл нь зовнидог нь энэ судалгаагаар батлагджээ.
Хүүхнүүд л эрчүүдийг бяцхан хүүгээ асарч чадахгүй гэж дутуу үнэлдэг болохоос биш тэд хүүхэд асрахдаа ээжээс нь огт дутдаггүй аж. Аавууд хүүхдээ хооллож, өлгийдөж, унтуулахдаа огт түүртдэггүй. Харин хүүхэд өвдөх, өлсөж уйлах зэрэгт л барьц алддаг гэнэ.