МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, ӨМӨЗО-ны Одон телевиз, ОХУ-ын Буриадын “Ариг ус” телевизтэй хамтран зохион байгуулсан “Үндэсний дууны их наадам”-ын шилдэг 24 оролцогчийн гала тоглолт “Улаанбаатар палас”-ын их танхимд болсон билээ. Гурван улсын дуучид өрсөлдөн тус наадам жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 1000 гаруй уран бүтээлч оролцсон аж. Наадмын тэргүүн байрын эзнээр залуу дуучин Э.Төрмандах тодорч, “Үндэсний дууны их наадам”-ын тэргүүн дээд гранпри хүртсэн юм. Удаах байранд ҮДБЭЧ-ын дуучин Б.Мөнхбаатар, ӨМӨЗО-ны дуучин Ц.Баяннамар нар шалгарч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болов.