Соёолонгийн тоосонд даруулж, хий морио сэргээхээр “Хүй долоон худаг”-ийг наадмын хоёр дахь өдөр буюу 12-нд зорилоо. Хүн, адуу, машинаар дүүрсэн наадмын талбайгаас хүссэнээ олох амаргүй байсан ч жил бүр нэг бууриндаа буудаг Соёлын наадмын асрууд тодхон харагдаж байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн наадмаар үндэсний соёлоо мон голчууд болон гаднынханд танил цуулж тал нутгаа урлагаар “сэргээх” гэсэн хүслээр “Сэрсэн тал” нэртэй байсан наадам энэ удаа “Тал нутгийн хувьсал” болон өөрчлөгджээ. Амьд хөгжмийн L Guards, Лемонс, жаазын төлөөлөл “Пауз” хамтлаг Соёлын наадмын асрын дунд байрлах тайзнаа ая дуугаа өргөж залуус ыг байлдан дагуулж байлаа.
Хуртай, нартай наадмын өдрүүдэд “Хүй долоон худаг”-т бүжиглэх боломж олдоно гэж бодож ч байсангүй.
Хамтлаг, дуучдын тоглолтыг үзэнгээ, тойруулан барьсан асруудаар зочиллоо. Нум сум хэрхэн хийдгийг үзэж, харваж үзэх боломжтой эхний асарт гаднын жуулчид дүүрэн цугласан байлаа. Тэд наадмын тусгай зоос худалдан авч, асрын гадна байрлах сурын талбайд сум тавихаар ээлжээ хүлээж буй бололтой. Энэ асартай уран бичээчид буюу каллиграфчид айлсжээ. 8000-10000 төгрөгөөр гарын хээгээ дурсгалын бичээсийн хамт урлагийн бүтээл болгон авах боломж олгосон нь олон хүнд таалагдсан бололтой. Түүнчлэн наадмын талбайн хойморт байрлах “Face painting” буюу нүүрэн дээрээ төрөл бүрийн зураг, бэлгэ тэмдэг зуруулах асарт хөл ихтэй байв. Үзэх харах юмтай, гаднынханд Монголыг таниулах бэлэг дурсгалын зүйлс дэлгэсэн Соёлын наадмын асрууд “Хүй долоон худаг”-ийн чимэг нь байсан. Энэ үйл ажиллагааг Монголын урлагийн зөвлөл, СУИС, МЕТАА (Солонгосын соёлын стратегийн зөв лөх) хамтран гурав дахь жилдээ зо хион байгуулж байгаа юм билээ. Энэ жилийн наадмаар залуусыг үзэх харах зүйлтэй байлгахын тулд урлагийн тог лолтоо гурван хэсэгт хуваажээ. Үндэс ний хөгжмийн гайхамшигт аялгууг мэд рүүлэхийн зэрэгцээ Солонгосын ая зохиогч Ха Римтэй хамтарч шинэчилсэн найруулгаар тоглолт бэлтгэжээ. Мөн СУИС-ийн оюутан Т.Амина, “Аянга” хамтлаг тоглолтын хоёр дахь хэсэгт ая дуугаа өргөсөн.
Харин төгсгөлд нь амьд хөгжмийн хамтлагууд залуусыг доргиож байсан нь тэр юм. Өнгөрсөн жил 700 гаруй мянган хүнд урлаг, соёлын үйлчилгээ хүргэсэн наа дам энэ удаа нэг сая зочин хүлээн авахаар зэхсэн байв. СУИС-ийн урлагийн менежментийн ангийн оюутнууд ирээ дүйн хийх ажилтайгаа танилцан
Соёлын наадмын асарт сайн дураараа ажиллаж байгаа нь энэ наадмын олон талын ач холбогдлын нэг биз ээ.
Зөвхөн “Хүй долоон худаг”-т ч бус энэ жилийн наадам тэр чигээрээ урлагаар бялхаж байсан гэлтэй. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт болж байхад Монголын үндэсний циркт “Мянга нэгэн шөнийн зүүд” олон хүнийг танхимдаа “уяж” байсан. Өвөрмөц найруулга, зүтгэлтэй уран бүтээлчдийн нэгдэл гэж энэ тоглолтыг онцолж болмоор байлаа.
Ж.СОЛОНГО