Ажур (Кабууд) дом буюу Хүлэг хаан ээж Соргагтани Бэхид зориулсан цамхаг
Ил хаадынхан монгол зан заншил, соёл урлаг, онцлогоо Перст шингээж, түүнийгээ олон арван жил хадгалахын төлөө тэмцсэн байдаг. Ил хаадын соёл урлаг, уран зураг, уран барилга, монгол хэлний талаар Герман, Франц, Америк, Орос, Английн олон эрдэмтний бүтээл гарчээ. Тэгэхдээ тэд Монголын талаар хангалттай мэдэхгүй учраас маш ерөнхий бичжээ.
Зарим нь Турк, Хятадын соёл урлагийн нөлөө их байсан мэтээр бичсэн байдаг. Тэр нь ч аргаүй биз. Тэнд монгол урлаг, уран барилга, уран зураг, соёлын ямар элэментүүдийг тусгасан байгааг, мөн ямар монгол үг перс хэлэнд орсон зэргийг монголчууд л гарган турк, араб үгнээс салган, дэлхий дахинд шинээр таниулах сайхан цаг өнөөдөр ирсэн байна.
Монгол Ил хаадууд нь Исламын тооллын зэрэгцээ монгол цаг улирлын бичиг хэрэглэж, 12 жилийг хүндлэн үздэг байсан. Хааны ордонд Монголын Цагаан сарыг тэмдэглэх ёс уламжлал болж тогтсон талаар эрдэмтэд тэмдэглэжээ. Түүнийгээ нутгийн хүмүүстэй хамт тэмдэглэдэг байсан талаар ч бичжээ. Мөн эрийн гурван наадам, морин поло, шагай харваж тоглодог байж.

Персийн эртний туульс “Шахнама”-г Их Монголын “Шахнама” болгон өөрчилсөн
Баисунгурын бүтээлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн
Хэдийгээр исламын шашин зэрэгцэн оршиж байсан боловч, ан гөрөө хийх, архи дарс хэрэглэх нь тухайн үеийн нийгэмд хэвийн зүйл болж, үргэлжлэн хөгжиж байсан.
Монгол хаад Персийг өөрийн эрх мэдэлд байлгахын гол үндэс нь тэдний шашин, соёлд даган орох явдал байсан бололтой.
Ираний монгол хаад нутгийн эрдэмтэн, уран барималч, одон орон судлаач, сэхээтэн, гар урчуудыг өөрийн засаглалд олноор ажиллуулж, монгол зан заншил, соёлыг тодорхой хэмжээгээр нэвтр үүлж, ажлын хөлс, шан харамж сайн өгдөг байсан нь нутгийн олны талархлыг хүлээжээ.
Мөн Монгол нутгаас түүхч, зураач зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсийг нэгэн адил Марааге, Табриз нийслэлдээ суурьшуулж, Персийн эрдэмтэнтэй хамтран ажиллуулдаг байсан түүх бий. Тэднийг Болод чинсан тэргүүлж байв.
Монгол эрчүүдийн хамгийн дуртай зүйлсийн нэг бол зэрлэг амьтныг агнах бөгөөд түүндээ их ач холбогдол өгч тодорхой ёслол хүндэтгэл үзүүлж иржээ. Хаад ноёд тусгай өдөр, бэлтгэлтэй явж ан хийж түүнийгээ перс хүмүүст үзүүлдэг байснаас тэдний зарим нь ангийн хорхоотой болж байжээ. Монголчууд амьтнаас гадна орон нутгийн байдлыг харгалзан шувуу агнадаг байсан.

Ил хаадын зуны ордон байсан Такхт-И Сулейман-ыг археологчид
малтан сэргээж байна
Ангийнхаа махыг хэрхэн хэрэглэдэг байсан талаар эрдэмтэн Н.Касай тэмдэглэн үлдээжээ. 1222 онд эзэн Чингис Самаркандад саатан өвөлжихөд хүү Цагаадай, Өгөөдэй нь аавдаа зориулан шувуу агнаж, долоон хоног бүр 50 тэмээн жин шувууны мах хүргүүлдэг байжээ.
Мөн Ил хаадууд зуны ордон байгуулахын зэрэгцээ ан агнахад саатан байрладаг тусгай ордонтой байсныг зарим эрдэмтэн тэмдэглэсэн байна. Монголчууд ихэнхдээ мах шарж, төрөл бүрийн хоол хийдэг байсан нь нутгийнхны сонирхлыг татан, улмаар тэднийг араасаа дагуулахдаа орон нутгийн уламжлалтай сайн хослуулж чадсан.
Харин эрүүл саруул, тамир тэнхээтэй амьдрахын гол үндэс нь өдөрт хоёр удаа халуун хоол идэхийг ёсчилдог байжээ. Махан хоолонд гар хүрэхийн өмнө тавагнаас боов, цагаан идээний дээжээс амсдаг журмаа Перст бас үлдээсэн нь одоо ч хэвээр хадгалагдаж байна. Түүнчлэн бас давс амсдаг байсныг эрдэмтэн Н.Касай тэмдэглэжээ.
Хоол зооглохдоо баяр баягалантай хоорондоо хөгжилтэй яриа өрнүүлдэг байж. Харин айлын хоолонд урилгагүй ирэх, ширээнд дураараа суух, хүмүүс болон хоолонд нь нүд унагах, таваг хураахаас өмнө мөн эзэн хооллож дуусаагүй байхад босож, явахыг таашаадаггүй байсан аж. Хоолны дараа заавал жимс идэж, дараа нь бялуу, боовны төрлөөс амсдаг тэгээд эцэст нь хүйтэн ус ууж, амаа цэвэрлээд босдог байжээ.
Өөхтэй мах, цагаан будаа, улаанбуудай, чихэр зэргийг оруулан плов маягийн “Barisa” хэмээх хоол хийж, түүнийгээ нутгийн хүмүүсийн дуртай хоол болгосон байдаг. Энэхүү хоолыг гол төлөв Мерв хотод сайн хийдэг байжээ. Мөн Surkha-ba, Bazmaward гэдэг хоол олон нийтэд тархсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэж байсан талаар бичжээ.
Тэр дундаас ааруулын талаар иран нөхөд тэмдэглэж байв. Өнөөгийн иранчууд цэгээ маягийн зүйлийг хийж ууж, таргийг янз бүрээр бүрж хэрэглэж байна. Лалын шашинд архи, дарс уухыг хориглодог. Гэвч Ил хаадынхан дарс бол эмчилгээний чанартай гэдгийг сөргүүлэн тавьж, янз бүрийн баяр, хүлээн авалтад хэрэглэдэг байсан ч хэтрүүлэхгүй байхыг эрмэлздэг байсан ажээ.
Ажур (Кабууд) дом буюу Хүлэг хаан ээж Соргагтани Бэхид зориулсан цамхаг “Сударын чуулган”- ыг зохиосон Ил хаадын засаглалын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Рашид али-дин Фадхи-аллах Хамаданийн хөшөө Султани хотод бий Персийн эртний туульс “Шахнама”-г Их Монголын “Шахнама” болгон өөрчилсөн Баисунгурын бүтээлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн Ил хаадын зуны ордон байсан Такхт-И Сулейман-ыг археологчид малтан сэргээж байна Ордны хаадын өмнө алтан хултай архи, дарс тавьдаг бол энгийн ширээнд дарс, айраг, ингэний ундаа байна.
Китай монголчууд цагаан будааны архи нэрж, түүндээ янз бүрийн үнэр оруулан, халааж хүртдэг байжээ. Ил хаад лалын шашинд орсныхоо дараа ч архи, дарс хэрэглэж байсан аж. Мөн айраг, ингэний ундаанаас гадна усан үзмээр “Fuqqg” гэдэг шар, цагаан өнгөтэй ундаа хийж, хүртдэг байжээ.

Газан (Хасан) хааны үеэс Ил хаад түүх бичих асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж онцгой анхаарчээ. Энэ нь өөрсдийн түүхээ бичих шинэ соёлыг Перст Ил хаад бий болгосоны тэмдэг юм. Энд Рашид али-Динийн олон бүтээл түүний дотор “Судрын чуулган”, “Арван захидал”, Жувейнигийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг болно.
Ираний олон мянган жилийн түүхтэй “Шахнама” туульсийг Баисунгур олон сайхан зургаар баяжуулж, тэр нь одоо Их Монголын буюу Баисунгурын Шахнама болтлоо дэлгэрсэн байна. Тухайлбал, Газан хааны зарлигаар “Судрын чуулган” номыг Рашид ад-дин тэргүүнтэй эрдэмтнээр бичүүлсэн. Энд XI-XIV зууны дэлхий дахины болон Монголын хаадын түүхийг бичсэн юм. Монголын түүхийн хэсгийг бичихэд Болод чинсан гэдэг Монголын түүхч оролцсон талаар эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.
“Сударын чуулган”-ыг зохиосон Ил хаадын засаглалын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Рашид али-дин Фадхи-аллах Хамаданийн хөшөө Султани хотод бий
Түүхч Балжинням, уран зураг судлаач С.Бадрал нарын тэмдэглэснээр 12- 20 монгол гэр бүл Болод Чинсаныг дагалдан Ил хант улсын нутагт очсон байдаг аж. Монголын бүх овгийг Болодоос бусад нь түүн шиг мэдэхгүй учраас түүнээс суралцдаг байв.
Рашид ад-дины туслах Шамс аддинаас “Болод чинсан, Рашид ад-дин хоёр системтэйгээр өдөр бүр яг багш, шавь шиг хамтдаа ажиллаж байсан бөгөөд эмир (Болод) түүх хүүрнэж харин эрдэмтэн сайд түүнийг нь бичиж байсан” гэжээ. Болод чинсан 1313 оны дөрөвдүгээр сарын 26-нд нүүдэлчин гаралтай хүний ёсоор Арраны хөндийд, хээрийн өвлийн хүрээндээ таалал төгсжээ.
Болод чинсаны холбогдолтой зүйлийг судлаад үзэхэд, 1304 онд Ардебил мужийн Мандеши тосгоны хөрөнгийг баталгаажуулсан Монголын Ил Хан Өлзийтийн нэгэн зарлигийг баталгаажуулж, Амир Котлаг Шах, Амир Чобан, “Судрын чуулган”-ыг Монголоос уригдан очиж бичилцсэн Болод чинсаны гарын үсгийг доктор О.Нямдаваа Ираний эрдэмтэн Емад али-дин Шейкх алиХокамаегийн хамт олсон байна.
Энэ дашрамд тэмдэглэхэд, 1985 онд АНУын Охаяагийн үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан Фаегхе Ширази-Махажан нь “Судрын чуулган”-ы хоёр гар бичмэлийн талаар тэмдэглэсэн байна. Үүнд: Нэгдүгээрхийг нь 1314 онд бичсэн бөгөөд “Royal Asiatic Society”-д хадгалж байгаа.
Хоёр дахь гар бичмэл нь 1306 онд бичигдсэн, одоо Шотландын Эдинбургийн их сургуулийн номын санд бий гэж тэмдэглэжээ.
О.НЯМДАВАА
Дэлхийн монгол гарал үүсэлтний төвийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин