Дэлгэр зуны нарлаг өдрүүдийн амралтаа зугаатай өнгөрүүлэхийг хүссэн олон хос “Тэнгис” кино театрын өмнө болзжээ. Тэдний дундаас Э.Уянгыг “Street fashion”-нд онцоллоо. Бүсгүй хүнийг ямар ч гоёл чимэглэлээс илүүтэй төрсөн бие, байгаа байдал нь чимдэг. СУИС-д бүжигчний мэргэжлээр сурдаг учраас Э.Уянгын алхаа гишгээ, биеэ авч яваа байдал бусдаас аргагүй ялгарч байсан.

Өмссөн хувцас нь түүнийг даруухан энгийн харагдуулах ч дэгжин байдлыг хослуулж чаджээ.

Энэтхэг саритай төстэй нимгэн, том алчуур түүний даавуун даашинзыг болзооны гоёл болгон хувиргажээ. Цагаан, цэнхэр, ягаан өнгөөр хорших алчуур, даашинз хоёрыг анхнаасаа хамт үйлдвэрлэгдсэн юм уу хэмээн андуурмаар харагдаж байсан.
Цагаан сувсан ээмэг нь зуны бас нэгэн гоёлоос гадна бүсгүйн хүзүүг тодотгож өгнө
Хэрэгцээт зүйлсийг хангалттай багтаах хэмжээтэй, гараар урласан чимэглэлтэй цүнхийг энэ зун охид сонгох болжээ.
Том долгиотой, хөвсгөр үс нь түүний европжуу царайг тодруулж, гоёмсог байдлыг бий болгожээ.
Шилэн өсгийтэй цагаан углааш даашинзанд нь нийцсэн сонголт байлаа. Өсгий нь дунд зэргийн өндөртэй учраас өдөр тутамд нийцтэй санагдлаа.Том долгиотой, хөвсгөр үс нь түүний европжуу царайг тодруулж, гоёмсог байдлыг бий болгожээ.
Ж.Солонго