“Gallup” төвийн судлаачид 2005- 2009 онд 155 орны иргэдтэй уулзаж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн аз жаргалтай улс орныг шалгаруулсан байна.
Тэд хүмүүсийг аз жаргалаа 10 оноогоор дүгнэхийг хүссэн бөгөөд аз жаргалтай орны чансаанд мэргэжилтнүүдийн үзэж байснаар хамгийн баян орнууд шалгараагүй нь олны гайхлыг төрүүлжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нийгмийн хангалт сайтай орнууд, өөрөөр хэлбэл, Скандинавын орнууд шалгарчээ. Тэгвэл хамгийн азгүй улсууд африк тивд амьдарч байгаа гэнэ. Чансааны сүүлийг Африкийн орнууд мушгисан ч хамгийн гайхал төрүүлсэн нь өндөр хөгжилтэй Япон орны иргэдийн 69 хувь нь аз жаргалгүй хэмээн хариулсан явдал байлаа.
Манай орон 155 орноос 130- д шалгарсан төдийгүй өөрийгөө аз жаргалтай байна гэж дөнгөж долоон хувь нь хариулсан гэхээр үнэхээр чамлалттай үзүүлэлт юм.
ОРОН АЗ ЖАРГАЛТНЫ ХУВЬ ДУНДАЖ АЗ ЖАРГАЛГҮЙЧҮҮД
1. Дани 82 17 1
2. Финланд 75 23 2
3. Норвеги 69 31 0
73. Орос 21 57 22
125. Хятад 9 77 14
130. Монгол 7 81 12
М.Сугараа