Усанд шумбагчид Балтийн тэнгисийн гүнээс дэлхийн хамгийн эртний оргилуун дарс олжээ. 1780 оны үед
Шведээс Орос руу бараа зөөж байгаад осолдож, живсэн хөлөг онгоцноос тэрхүү гучин шил оргилуун дарс олдсон аж. Зүггүй шумбагчид амжилтаа тэмдэглэн нэг шил дарс “буудуулсан” бөгөөд “Царс мод, тамхины холилдсон амттай, үнэхээр сайхан дарс байсан” хэмээн тэд хэвлэлийнхэнд ам алджээ.
Олдворуудыг дарсны эх орон гэгдэх Франц руу шинжилгээнд явуулсан аж. Тэнгисийн харанхуй гүнд, хүйтэн нөхцөлд сайн хадгалагдсан тэрхүү дарснууд нэг бүр нь 50.000 евро хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, 1825 онд Франц улсад үйлдвэрлэсэн “Pernod Ricard” дарс дэлхийн хамгийн эртний дарст тооцогдож байсан юм.
Б.ЭГШИГ