Йогийн нэгэн сонирхолтой дасгал Азийн орнуудад дэлгэрсэн нь Laughter Yoga буюу “Инээдний йог” юм. Бүжгийн хөдөлгөөн болон үсрэлтийг түлхүү ашигласан “Инээдмийн йог”-оор хичээллэж байх үедээ дуу дуулж, бусдыг цочтол хөхрөх хэрэгтэй гэнэ.
Энэ нь хичээлийг үр дүнтэй болгож, хүний өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг давуу талтай аж. Хөдөлгөөний дутагдал арилгаж, нийгэмших, олон нийттэй харилцахад зориулсан энэ дасгалаар эмнэлэгт эмчлүүлэгчид болон шоронгийн хоригдлууд хичээллэдэг бол төрийн албан хаагчид “Инээдний йог”-оор хичээллэх тусгай цагтай болсон байна.
С о н и р х у у л а х а д , Филлипиний шоронгийн хоригдлууд, Энэтхэгийн цагдаа нар “Инээдний йог”-оор түлхүү хичээллэж эхэлжээ.
Т.ҮЛЭМЖ