Английн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн хиймэл шүдийг дуудлага худалдаанд оруулах гэж байна.
Алтаар бүрсэн тэрхүү шүд нь хэлний тультраа засах давхар зориулалттай аж. Черчилль бага байхын л хэл
муутай байсан бөгөөд нөөц шүд байнга авч явдаг байсан гэнэ. Түүний шүдийг 4000-5000 паундын үнэ хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн энэ сарын 29-нд Лондонд болох дуудлага худалдаанд түүний тамхины хайрцаг, хөзөр зэргийг тавих юм.