Ийм уриатай эссе бичлэгийн уралдааныг “Time” сэтгүүлээс зарлажээ. Азийн бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Asia’s Challenge 2020” нэртэй уралдаанд 32 хүртэлх насны залуус оролцож болох
бөгөөд эссе 3000-аас ихгүй үгтэй, Ази тивд ойрын арван жилд тулгарах хамгийн том бэрхшээлийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн агуулгатай байх юм.
Оролцогчдын бүтээлийг энэ оны найм дугаар сарын 31 хүртэл prize@asiabusinesscouncil. org хаягаар хүлээн
авч, есдүгээр сард дүнг нийтэд зарлана. Шилдэг гурван эссений эздийг Сингапурт болох шагнал гардуулах ёслолд урьж, шилдгийн шилдэг бүтээлийг time.com цахим хуу даснаа байршуулан, эзнийг нь 2500 сингапур доллараар урамшуулах аж.
О.УНДАРМАА